Баян америкууд эх орноосоо дүрвэхийг хүсэж байна

Хөрөнгө оруулалтын шилжилт хөдөлгөөн болон иргэний асуудлаар мэргэшсэн Дэлхийн хуулийн фирмийн мэдээлснээр, чинээлэг америкууд ирээдүйн санхүүгийн хүндрэлээс өөрсдийгөө хамгаалахын тулд хоёр  иргэншилтэй болохыг эрмэлзэж байгаа аж.

“Henley & Partners” фирмийн гүйцэтгэх захирал Доминик Волек “Хоёр дахь иргэншил авах хүсэл эрмэлзэл нь зөвхөн чинээлэг америкчуудын дунд ажиглагддаггүй” гэжээ. "International Living" сэтгүүлийн  редактор Женнифер Стивенс өнгөрсөн сард "Scripps News"-т  өгсөн ярилцлагадаа “Олон хүн АНУ-аас өөр улсад оршин суух зөвшөөрөл авахыг эрэлхийлж байна” гэжээ.

Өнгөрсөн сард гаргасан Монмутын их сургуулийн санал асуулгын хүрээлэнгээс явуулсан судалгаагаар америкуудын гуравны нэгээс илүү нь өөр улсад амьдрах хүсэлтэй байгааг харуулжээ. 2017, 2018 онд судалгаанд хамрагдсан америкуудын 16 хувь нь өөр улс руу бүрмөсөн нүүх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.  

Монмутын санал асуулгын хүрээлэнгийн захирал Патрик Мюррей өмнө нь “Newsweek” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа эх орноосоо дүрвэхийг хүссэн америкуудын тоо яг хэзээнээс өссөнийг хэлж мэдэхгүй ч цагаачлах хүсэл сүүлийн хэдэн жил огцом өссөн” гэжээ.

Эх сурвалж: Newsweek

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)