Элон Маск АНУ-д террорист аюул заналхийлж байгааг анхаарууллаа

Элон Маск өмнөд хилийн хямрал, хяналтгүй цагаачдын урсгалыг зохицуулахгүй бол 2001 оны есдүгээр есдүгээр сарын 11-ний хэмжээний террорист халдлага АНУ-д гарч болзошгүйг анхаарууллаа.

Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, бизнесмэн Вивек Рамасвами "Манай хилээр нэвтэрсэн хууль бус гадаадын иргэдийн ердөө 0.1 хувь нь дайсагнасан санаа агуулдаг гэж бодоход энэ нь хэдэн арван мянгаар тоологдоно. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй” гэжээ.

Маск ийм гамшиг болох нь цаг хугацааны асуудал гэж үзэж байна. Венесуэльд гэмт хэргийн гаралт сүүлийн 22 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн гэсэн мэдээллийн дараа зарим хүн Венесуэлийн гэмт бүлэглэлүүд АНУ руу нүүсэнтэй холбоотой гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ, өнгөрсөн сард хэвлэгдсэн “Politico” тайланд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олон  сая хууль бус цагаачдад байнгын оршин суух эрх санал болгох тухай ярьсан. “Pew Research”-ийн 2021 онд гаргасан мэдээллээр одоогийн байдлаар АНУ-д 10.5 сая орчим хууль бус цагаач амьдарч байна гэж мэдээлжээ. Гэсэн хэдий ч Дотоодын аюулгүй байдлын яамны тоо баримтаас харахад сүүлийн жилүүдэд дор хаяж 6.3 сая хүн АНУ-д нэвтэрсэн байна. Бүгд найрамдах намын хууль тогтоогчид хяналтыг чангатгаж, хилийн хямралыг даван туулахад илүү их мөнгө зарцуулахыг дэмжиж байгаа юм.

Эх сурвалж: RT

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)