Нийт нутгийн 70 хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Манай орны нийт нутгийн 70 хувьд энэ сарын 10-ны байдлаар бэлчээрийн ургамал цухуйгаагүйбайна.

Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумын нутгаар ургамал цухуйсан ч мал бэлчээх боломжгүй,

Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгорын цөөн сумын нутгаар дунд зэрэг, Хөвсгөл, Дархан-Уул, Төвийн зарим, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дорнодын цөөн сумын нутгаар хэвийн  ургаж байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-7.5 градусаар дулаан, хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага оржээ.

Харин Баян-Өлгийн Сагсай, Увсын Давстад 8-10 см, Ховдын Мөст, Увсын Сагил, Түргэн, Баянхонгорын Шинэжинстэд 3-4 см зузаан цастай байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдээлэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)