ОХУ зургаан сарын хугацаанд бензиний экспортоо хориглоно

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин 2024 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн зургаан сарын хугацаанд буюу 2024 оны есдүгээр сарын 1 хүртэл авто бензин экспортлохыг хориглох шийдвэрийг баталсан талаар Оросын РБК мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Экспортын түр хориг нь Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭБ) орнууд болон Монгол, Узбекистан, Абхаз, Өмнөд Осетид нийлүүлэх шатахуунд нөлөөлөхгүй аж. РБК-ийн мэдээлснээр, шатахууны экспортыг түр хугацаагаар хориглох, хөрөнгийн бирж дээр газрын тосны бүтээгдэхүүний арилжааны стандартыг нэмэгдүүлэх санаачилгыг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак гаргасан байна.

Новак “Дотоодын зах зээл дэх үнийг тогтворжуулах, тус улсад нефтийн бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй эрэлтийг саармагжуулах арга хэмжээ авах шаардлагатай байна” гэдгийг онцолжээ.

Шатахууны зах зээлийн шинжээч Анастасия Бунина ОХУ-ын эрх баригчид хэрэглэгчдийн анхаарлыг татсан бензиний үнийн хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг гуравдугаар сарыг дуустал авах болно гэж мэдэгдэж байсан ч дөрөвдүгээр сараас эхлэн шатахууны үнэ нэмэгдсээр байх болно” гэжээ.

Эх сурвалж: Reuters.com

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)