Хэт тарган хүмүүсийн тоо 1990 оноос хойш хоёр дахин нэмэгджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 1990 оноос хойш насанд хүрэгчдийн таргалалт хоёр дахин, өсвөрийн үеийнхнийх дөрөв дахин нэмэгдсэн тухай мэдээллээ.

 Lancet сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанд 2022 оны байдлаар дэлхийн нэг хүн хэт таргалалтын асуудалтай тулгарсан тухай тэмдэглэжээ. 1990 оноос хойш насанд хүрэгчдийн дунд таргалалтын түвшин хоёр дахин гаруй, 5-19 насны хүүхэд залуусын дунд  дөрөв дахин нэмэгдсэн байна.

Мөн 2022 онд насанд хүрэгчдийн 43 хувь нь илүүдэл жинтэй болжээ. Үүнээс Номхон далай, Карибын тэнгисийн арлын орнууд, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутгийн иргэд илүүтэй жингийн асуудалтай байгаа юм.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс бага насны хүүхэд болон насанд хүрэгсдийг зөв хооллолт, биеийн тамирын дасгал хөдөлгөөн, зохих арчилгаагаар таргалалтаас урьдчилан сэргийлэх, эмчлэх шаардлагатай байгааг онцолжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)