Франц үр хөндөлтийг үндсэн хуулиар баталгаажуулсан анхны улс боллоо

Франц үндсэн хуулиндаа үр хөндөх эрхийг тусгасан дэлхийн анхны улс боллоо. Тус улсын парламент өчигдөр энэхүү заалтыг 780:72 харьцаатай дэмжсэнээр 1958 оны Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байна. 

Санал хураалтыг Парисын төвд байрлуулсан том дэлгэцээр үзүүлэхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид баяр хөөртэй хүлээж авчээ. Мөн Эйфелийн цамхаг "Миний бие бол миний сонголт" гэсэн үгсээр гэрэлтэж байв. Ерөнхийлөгч Эммануэль Макроны энэхүү шийдвэрийг "Францын бахархал" гэж тодорхойлсон бол Ерөнхий сайд Габриэл Аттал “Таны өмнөөс хэн ч шийдвэр гаргахгүй гэсэн санааг бүх дэлхийн эмэгтэйчүүдэд өгч чадлаа" хэмээн мэдэгдлээ.  

Францын иргэдийн 80 хувь нь үр хөндүүлэх эрхийг дэмждэг ч католик шашны нийгэмлэгүүдийн зүгээс эрс эсэргүүцдэг хэвээр байгаа аж. Тус улс 1975 оноос хойш үр хөндөлтийг хуулиар зөвшөөрсөн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)