28 жилийн өмнө хулгайлагдсан Ferrari Testarossa машиныг олжээ

Их Британиас 28 жилийн өмнө хулгайлагдсан улаан өнгийн Ferrari Testarossa машиныг олжээ. Машины эзэн нь "Формула-1"  уралдааны австри нисгэгч Герхард Бергер байсан юм.

Лондон хотын цагдаагийн газрын мэдээгээр хулгайлагдсан Ferrari 350 мянган фунт стерлингийн үнэтэй. 1995 онд Сан-Мариногийн Гран-при тэмцээний үеэр хоёр Ferrari F512M машиныг хулгайлагдсаны нэг нь Бергерийн улаан машин байжээ.

Нэгдүгээр сард  Лондоны цагдаагийн газар Британийн брокерээр дамжуулан худалдсан автомашиныг шалгах явцдаа үйлдвэрлэгчээс нэмэлт тодруулга авсан нь хулгайн хэргийн мөрөөр мөшгих гол сэжим болжээ. Машиныг хулгайлсны дараа шууд Японд гаргаад өнгөрсөн онд Их Британид эргүүлэн оруулж ирснийг мөрдөн байцаалтаар тогтоожээ.

Ferrari машиныг эзэнд нь эргүүлэн өгсөн бол харин хоёр дахь машин нь олдоогүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)