ФИФА-ын цуврал тоглолтод Монголын баг оролцоно

 Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) энэ сард гишүүн холбоодынхоо шигшээ багуудын хооронд цуврал тоглолтуудыг туршилтаар зохион байгуулах гэж байгаа тухай тус байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ. 

Дээрх санаачилга нь гишүүн хөл бөмбөгийн холбоодод бусад тивийн шигшээ багуудтай туршлага солилцох боломжийг олгох зорилготой ажээ. Туршилтаар зохион байгуулах цуврал тоглолтууд  3 дугаар сарын 18- 26-ны өдрүүдэд болно. Харин 2026 оноос эхлэн гуравдугаар сарын тэмцээнүүдийн үеэр тогтмол зохион байгуулах юм.

Цуврал тоглолтууд Алжир, Азербайжан, Саудын Араб болон Шри Ланка улсад болох бөгөөд дараах багууд оролцоно.

        • Алжир дахь ФИФА-гийн цуврал: Алжир, Андорра, Боливи, Өмнөд Африк;

        • Азербайжан дахь ФИФА-гийн цуврал: Азербайжан, Болгар, Монгол, Танзани;

        • Саудын Араб дахь ФИФА-гийн цуврал - А: Кабо Верде, Камбож, Экваторын Гвиней, Гайана;

        • Саудын Араб дахь ФИФА-гийн цуврал - В: Бермуд, Бруней, Гвиней, Вануату;

        • Шри Ланк дахь ФИФА-гийн цуврал: Бутан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Папуа Шинэ Гвиней, Шри Ланка. 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.90.61)