Сергей Лавров: Оросын эсрэг эвсэлд 54 орон багтдаг

Оросын эсрэг АНУ-ын эвсэлд багтаж буй 54 улс Украинд бүхий л аргаар туслан биднийг стратегийн ялагдалд хүргэхийг эрмэлзэж байна хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров итгэмжлэгдсэн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай уулзахдаа мэдэгдэв.

"Өнөөдөр АНУ 54 орныг нэгтгэж, Украиныг зэр зэвсгээр дүүргэн тэднийг цэргийн хуаран болголоо" гэж С.Лавров тэмдэглэв. Түүний хэлснээр, Киевийн дэглэм өөрөө барууныханд тийм ч чухал биш, гагцхүү Оросыг ялахаас сэргийлэх зорилго тавьсан гэлээ.

Түүний хэлснээр барууны орнууд сүүлийн хоёр жилийн хугацаанд Украины төсөлд 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Гэтэл Европын холбоо сүүлийн долоон жилийн хугацаанд дэлхийн өмнөд болон зүүн бүсийн орнуудын нийгэм, эдийн засгийг дэмжихэд 80 тэрбум хүрэхгүй доллар хуваарилсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)