Японы компани туна загасны махыг орлох бүтээгдэхүүнийг гарган авчээ

Caption

Б.ОРГИЛ

Японы хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч NH Foods компани ургамлын гаралтай ор найрлагаас "Алтернатив туна" хэмээн нэрлэгдэх бүтээгдэхүүнийг  гарган авчээ. 

Энэхүү бүтээгдэхүүн нь далай тэнгис дэх туна загасны нөөцийг хадгалахад тус дөхөм болно гэж тус компани үзэж байна. Туна загас нь япон хоолны чухал орц юм. Компанийн мэргэжилтнүүд бүтээгдэхүүний амт, найрлагыг загасныхтай төстэй болгохын тулд зургаан сарын турш туршин боловсруулжээ.

NH Foods компани ирэх дөрөвдүгээр сараас эхлэн уг бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Мөн гахайн ясны шөлний амттай ургамлын гаралтай рамен гоймонтой шөл, шар буурцагны махаар солонгос маягийн үхрийн махан хачиртай талх үйлдвэрлэжээ.

Тус компани 2030 он гэхэд ургамлын гаралтай бүтээгдэхүүнийнхээ борлуулалтыг 10 тэрбум иенд /68 сая ам.доллар/ хүргэх зорилт тавьсан байна. Ийм төрлийн бүтээгдэхүүн нь дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хүнсний бүтээгдэхүүний сонголтыг төрөлжүүлэхэд чиглэсэн компанийн стратегийн нэг хэсэг ажээ.

Fuji Keizai судалгааны фирмийн тооцоолсноор, 2030 он гэхэд алтернатив буюу орлуулагч хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээл 2022 оныхтой харьцуулахад дөрөв дахин тэлж, 44 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)