Ш.Энхтөр: Цэр ховхлох, шингэлэх эмийг бага насны хүүхдэд дур мэдэн өгч болохгүй

Б.ТУУЛ

Амьсгалын замын өвчлөл, вирусийн халдварын үед бид ханиалгах, цэрний хэмжээ нэмэгдэх, өнгө өөрчлөгдөх шинж тэмдэг илэрсэн үед цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийг өөрсдөө дур мэдэн хэрэглэх нь элбэг байдаг. Тэгвэл "Цэр ховхлох, шингэлэх бэлдмэлийг тодорхой дэглэмийн дагуу хэрэглэвэл үр дүнтэй. Гэхдээ нэгээс гурван сартай нялх хүүхдэд цэр, ховхлох шингэлэх эм бэлдмэлийг зарим тохиолдолд өгөхгүй байхыг сануулдаг" хэмээн энэ төрлийн эм бэлдмэлийн зохистой хэрэглээний талаар Хүүхдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Ш.Энхтөр зөвлөж байна. 

Тэрээр хэлэхдээ "Амьсгал дамжуулах зам нь салаалж, мөчирлөсөн мод шиг олон хоолой, гуурсанцраас бүрддэг.  Амьсгалын цочмог, хүнд халдварын улмаас энэ зам үрэвсэж цэр салст их хэмжээгээр хуримтлагддаг. Хуримтлагдсан цэр салст нь агаарын сэлгэцэлд нөлөөлдөг учраас бага насны хүүхэд хүчилтөрөгчийн дуталд орох эрсдэл үүсдэг.

Хүүхдийн нас бага байх тусам цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийг дураараа хэрэглэхгүй байхыг эцэг, эхчүүд онцгойлон анхаарах хэрэгтэй. Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс үүнийг иргэдэд сайтар зөвлөх нь зүйтэй.

1-3 сар хүртэлх, зарим тохиолдолд зургаан сартай хүүхдүүдэд цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийг хэрэглүүлэхээр бол аль болохоор сэрүүн, хөдөлгөөнтэй байх цагийг нь угтуулж өгөхийг зөвлөж байна. Ялангуяа шөнө орой унтах цагаар цэр ховлох, шингэлэх эм бэлдмэлийг хэрэглэхгүй байхыг сануулдаг гэв. 

Цэр ховхлох эмийн зохистой хэрэглээний талаар та дараах зөвлөгөөнөөс үзээрэй. 

Эх сурвалж: www.News24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)