“Apple” компани Оросын Засгийн газарт 18.2 сая ам.долларын торгууль төлжээ

“Apple” компани мобайл програмын зах зээл дэх давамгай байдлаа урвуулан ашигласан гэх Москвагийн нэхэмжлэлтэй холбогдуулан Оросын Засгийн газарт 18.2 сая ам.долларын торгууль төлжээ.

Москва 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний цэргийн довтолгоо эхлүүлсний дараахан АНУ-ын “iPhone” үйлдвэрлэгч компани Орос дахь борлуулалтаа зогсоож, үйлчилгээгээ хязгаарласан. ОХУ-ын Холбооны монополийн эсрэг алба (FAS) 2022 оны долоодугаар сард “Apple” компанийг албан ёсны “App Store”-оос  худалдан авалт хийх боломжийг хориглосон гэж үзэн 1.2 тэрбум рубль буюу 18.2 сая синга доллараар торгосон.

ОХУ-ын шүүх өнгөрсөн жил “Apple”-ийн торгуулийн асуудлаар гаргасан давж заалдах гомдлоос татгалзсан юм. "2024 оны энэ сарын 19-нд Apple торгуулиа төлсөн. Энэ мөнгийг ОХУ-ын төсөвт шилжүүлсэн" гэж ОХУ-ын FAS даваа гаригт мэдэгджээ.

Москва Украин руу цэргээ илгээснийхээ дараа барууны технологийн компаниудад олон арван торгууль ногдуулсан бөгөөд энэ нь ихэвчлэн платформууд худал мэдээлэл тараах эсвэл зэвсэгт хүчнийг гутаан доромжилсны  эсрэг хууль тогтоомжоо зөрчсөн гэж буруутгасан. Москва Украин руу цэргээ оруулах тушаал өгснөөс хэд хоногийн дараа “Apple” бүтээгдэхүүн борлуулалтаа зогсоож, “Apple Pay”-ийг Орост хаасан.

Мөн Оросын хэд хэдэн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн аппликейшнүүдийг дэлхийн “App Store”-оос хассан байна. “Apple” компани 2020 онд өрсөлдөгчийнхөө бүтээгдэхүүнийг “App Store”-д оруулахыг хориглосон гэх хэргийн улмаас ОХУ-д 906 сая рублийн торгууль төлжээ.

https://www.todayonline.com/world/apple-pays-s182m-fine-russia-2347496

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)