Суурьшлын бүсэд орж ирсэн амьтдад хэт ойртохгүй байхыг анхаарууллаа
2024-01-28
Өвөлжилт хүндэрч идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутагт орж иржээ.
Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн амьтдад идэш тэжээл өгч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглан, мониторинг хийж байгаа тул иргэдийг зэрлэг амьтныг үргээхгүй, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна.
Мөн хот орчимд гэмтэж бэртсэн амьтан таарвал ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)
ИХ УНШСАН