Хүүхдийн зөвлөх эмч Ш.Энхтөр: Ханиад томуугийн дэгдэлт буурсан ч хүндрэл их байна

Б.ТУУЛ

   Хэдийгээр өнөөдөр монгол тооллоор таван ес эхэлж байгаа ч хот, хөдөөд хүйтний эрч сулрах болоогүй байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард хүйтний эрч чангарч, агаарын бохирдол нэмэгдсэнтэй холбогдуулан улсын хэмжээний шат шатны эрүүл мэндийн байгууллагад амьсгалын замын халдвар буюу томуу, томуу төст өвчний тохиолдол эрс нэмэгдэж,  эмнэлгүүд ачаалал ихтэй ажилласан. Үүний улмаас ЕБС-ийн сурагчдын амралтын хугацааг наашлуулж, цахим хэлбэрт шилжүүлсэн байдаг.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд томуу томуу төст өвчний тохиолдлын тоо харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа ч зарим иргэд, бага насны хүүхдүүдийн хувьд өвчлөл хүндрэл ихтэй хэвээр  байна гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Caption

Тэр дундаа “Томуугийн “А” хүрээний вирусийн халдвар их байна. Амьсгалын замын халдвар нь өөрөө хамар, залгиур хоолой, гүйлсэн булчирхайн үрэвсэл, боронхит үүнээсээ цаашдаа уушгины хатгалгаа болоод үүсээд явдаг. Зөв эмчилгээ хийхгүй бол хатгалгаа хүндрэх магадлал өндөртэй.  Насны хувьд бага насны хүүхдүүд энэ вирусийн халдвараар илүү өвчилж, хүндрэх магадлал өндөр байна” гэдгийг Хүүхдийн зөвлөх эмч, АУ-ны доктор Ш.Энхтөр хэлж байна.

Мөн тэрээр уг вирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд  хүүхдийн биеийн онцлог, өвчлөлийн явцаас шалтгаалан зургаан бүлэг эмчилгээг хийдэг. Энэхүү эмчилгээг хэрхэн хийж, томуу томуу төст өвчнийг зөв зохистой эмчлэх тухай эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд, иргэдэд дараах зөвлөгөөг өгч байна. Эрхэм уншигч та дараах видеог дуустал нь үзээрэй. 

Эх сурвалж: www.News24.mn

.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)