БАЯНХОНГОР: Аймгийн хэмжээнд 306 гол горхи, 1449 булаг тоолуулжээ

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу усны тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж, аймгийн хэмжээний голын сүлжээ, булгийн мэдээллийг нэгтгэн зурган болон тоон байдлаар гаргажээ.

Мэдээлэлд, Баянхонгор аймгийн хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар 306 гол горхи тоолуулснаас 208 нь устай, 33 нь усгүй, 15 нь шинээр нэмэгдсэн, тасарсан 43 гол горхи бүртгэгджээ. Харин булгийн хувьд 2023 оны жилийн эцэст 1449 гэж тоолуулснаас байнгын урсацтай 1033, түр зуурын урсацтай 303 гэжээ. Нийт булгийн 1315 нь устай, 122 нь усгүй байгаа бөгөөд 26 булгийг хашиж хамгаалсан бол хашиж хамгаалах шаардлагатай булаг 132 гэж тоолуулсан байна.

Аймгийн хэмжээнд Жаргалант суманд 69, Эрдэнэцогт суманд 64 гол горхи тоолуулсан нь хамгийн олонд тооцогдож байгаа бол Баянцагаан сум 145 булаг, Заг суманд 142 булаг тоолуулж булгийн тоогоор аймагтаа тэргүүлж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)