ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр сумын нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг хяналтын камераар хянадаг

 Аймгийн хэмжээнд нийт 2571 камерыг нийтийн эзэмшлийн зам талбай, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний соёлыг хэвшүүлэхэд ашиглаж байна.

Нийт камерын 309-ийг улс, орон нутгийн төсвөөр, 2262-ыг иргэн, аж ахуйн нэгжийн зардлаар суурилуулжээ. Үүнээс Арвайхээр сумын теле-хяналтын камерын нэгдсэн системийн 54 цэгт чиглэлийн 103, хөдөлгөөнт 28, автомашины дугаар таних 7 камер хэвийн ажиллаж байна.

Ингэснээр Арвайхээр сумын нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг хяналтын камераар хянаж байгаа бөгөөд камерын хяналтгүй газрыг камержуулах зорилгоор аймгийн Цагдаагийн газар, Төрийн үйлчилгээ, мэдээллийн төв хамтран “Камержуулалт-4” аяныг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

2020-2023 онд нийт 490 гэмт хэрэг, зөрчлийг теле-камерын тусламжтай илрүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)