ОРХОН: Өнгөрсөн онд БОЭТ-д 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Орхон аймгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын дийлэнх нь эрүүл мэнд, боловсролын салбарт чиглэдэг. Өнгөрсөн онд БОЭТ-д 3 тэрбум 77,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс ЭМЯ-наас 600 сая төгрөгөөр чих хамар, хоолойн үзлэгийн дуран, түргэн тусламжийн машин, эм, эмнэлгийн хэрэгсэл авчээ.

Харин орон нутгийн хөрөнгө оруулалтын 563,4 сая төгрөгөөр зүрхний хольтер монитор, пэйсмекер, хэм алдагдлын монитор, эм эмнэлгийн хэрэслэл, тусгай зориулалтын материал авсан байна.

Төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагаас 196 сая 524,8 мянган төгрөгөөр нүдний мэс заслын дуран, мэс заслын микроскоп, нярайн чихний сонсгол шалгах аппарат, унтуулгын аппарат, когуляцийн аппарат, хагалгааны ор авч эмнэлгийнхээ тоног төхөөрөмжийг нэмсэн байна.

Мөн аймгийн Засаг даргын захирамжаар Эрүүл мэндийн газраас 187 сая 795,7 мянган төгрөгийн вируслогийн лабораторийн тоног төхөөрөмж авчээ.

Эдгээр хөрөнгө оруулалтын дүнд Орхон аймагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирч орон нутагтаа үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдсэн байна.

Энэ онд нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг чиглүүлэх ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)