ТӨВ: Өнгөрсөн онд 819 иргэнийг байнгын ажлын байранд зуучилжээ

2023 оны байдлаар Төв аймгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт ямар байгаа талаар тоо судалгааг Төв аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас тодруулав.

2023 онд аймгийн хэмжээнд нийт 1349 шинэ ажлын байрыг бүртгэж авсан бөгөөд 1753 ажлын байрны захиалгыг ажил олгогчоос ирүүлсэн. Эдгээр ажлын байрны захиалгын дийлэнх нь уул уурхай, хөнгөн үйлдвэрийн ажилтны орон тоо байв. 

Мөн тус байгууллагад 1326 иргэн ажил хайгчаар бүртгүүлсэн бол 819 иргэнийг байнгын ажлын байранд, 11274 иргэнийг түр ажлын байранд зуучилжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)