Шинэ автобусуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахад бэлэн болжээ

 Манай улс БНХАУ-ын “Yutong Bus” компантай 160 тэрбум гаруй төгрөгийн гэрээ хийж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 600 автобус нийлүүлэхээр болсон. Үүний эхний 35 автобус ирээд байгааг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд иргэд олон нийтэд танилцууллаа. Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Н.Мөнхбаяр:

-Автобусуудыг одоо улсын комисс хүлээн авч байна. Улмаар техник хяналтын үзлэгт орж тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаараа авна. Одоо цахим төлбөрийн системийн буюу смарт картын төхөөрөмжийг суурилуулах, маршрутын мэдээллийг оруулах ажлыг хийж байна. Нөгөөдрөөс буюу энэ 12 дугаар сарын 31-нээс үйлчилгээндээ гаргахад бэлэн болж байна гэв.

Шинэ автобус жолооч болон зорчигчдын тав тухтай байдлыг бүрэн хангасан, заалны халуун, хүйтнийг өөрөө тохируулдаг, давуу тал олон байна гэж автобусны жолооч нар ярьж байлаа. Тэд шинэ автобусууд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад урьдчилсан үзлэгт орсон гэдгийг хэлэв. Эхний 35 автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл”-д хуваарилахаар болжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)