“Миний мэдэх парламент” эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа
МУ-ын Их Хурлын Тамгын газраас Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан их дээд сургуулийн оюутнуудын дунд “Миний мэдэх парламент” эсээ бичлэгийн уралдааныг зарлалаа.
Хамрах хүрээ:
Дотоодын их дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд
Эсээ бичлэгийн хугацаа:
2023 оны 12-р сарын 06-наас 12 дугаар сарын 26-ны хооронд
Эсээ бичлэгт тавигдах шаардлага:
- Сэдвийн агуулга бүрэн байх
- Хэл найруулга, мэдлэгийн ур чадвар сайн байх
- Бүтээлч хандлага, шинэ санаа тусгасан байх
- Үгийн тоо 1200-1500
- Бичлэгийн доорх стандартыг хангасан байх,
Үүнд:
- Microsoft Office Word Arial фонт, үсгийн хэмжээ 12, хуудасны дээд, доод, баруун талаас 2 см, зүүн талаас 2.5 см зайтай, А4 цаасны нэг тал, мөр хоорондын зай 1.0, эх хувь байх
- Эшлэл зүүлтийг стандартын дагуу тэмдэглэсэн байх
- Түлхүүр үгс, товчлол, эх сурвалжийн жагсаалтыг хавсаргах
Шалгаруулах журам:/0-100 хүртэл онооны системээр дүгнэх/
- Сэдвийн агуулга бүрэн байх(30)
- Хэл найруулга, бичлэгийн ур чадвар(20)
- Бүтээлч хандлага, шинэлэг санаа(20)
- Сэдвийн зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (30)
Эсээ бичлэгийг хүлээн авах:
Уралдаанд оролцогч өөрийн бүтээлээ bolor.u@parliament.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ үү
Эсээ бичлэгийн уралдааны урамшуулал:
- Тэргүүн байр: Мөнгөн шагнал-1.000.000 төгрөг
- Дэд байр: Мөнгөн шагнал-800.000 төгрөг
- Гутгаар байр: Мөнгөн шагнал-600.00 төгрөг
- Дэд байр: Мөнгөн шагнал-400.000 төгрөг
Эсээ бичлэгийн уралдааны шалгаруулалт:
Улсын Их Хурлын Тамгын газрын шүүгчийн баг эсээ бичлэгийн шалгаруулалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны дотор зохион байгуулна.
Шагналт байранд шалгарсан шилдэг 4 оролцогчийн шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр гардуулна.
Эх сурвалж: Parliament.mn