“Strong Girl Namsoon” киноны төгсгөлийн анги бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоолоо

“Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сун” киноны дараагийн анги болох “Хүчирхэг эмэгтэй Нам сүн” кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй билээ.

Тус киноны зарим зургийг Монголд авсан ба Монголын газар нутаг, байгалийн үзэсгэлэн, өв соёлыг харуулж өгснөөрөө онцлогтой. Эхний анги цацагдсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бол төгсгөлийн ангийн үзэлт нь бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоолоо.

“Nielsen Korea” компанийн мэдээлснээр “Хүчирхэг эмэгтэй Нам сүн” киноны төгсгөлийн анги улсын хэмжээнд дунджаар 10,42 хувийн үнэлгээ авч хоёр оронтой тоонд орсноор шинэ амжилтыг тогтоосон гэв.

Эх сурвалж: Soompi

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.218.145)