Бразилын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл олджээ

Бразилын геологийн төв Цэрдийн галавын үед хамрах үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олж тогтоосон байна. Цэрдийн галавын үе нь 100-145 сая жилийн өмнөх үеийг хамардаг.

Тодруулбал Бразилын нутаг дэвсгэрээс үлэг гүрвэлийн хөлийн мөр олдсон. Гэхдээ өмнө нь тогтоогдож байсан үлэг гүрвэлүүдийн төрлөөс өөр байсан аж.

Хөлийн мөрийг анх 1980-аад онд Италийн нэгэн палеонтологич илрүүлсэн ба 1984 онд дээжийг нь Бразилын Шинжлэх ухааны музейд судлуулах зорилгоор өгсөн. Эрдэмтэд судалж үзсэний дүнд урьд өмнө илрүүлж байгаагүй шинэ төрөл болохыг тогтоосон байна. 

“Farlowichnus rapidus” хэмээх нэртэй тус үлэг гүрвэл нь махчин бөгөөд 60-90 сантиметр орчим өндөртэй, элсэн цөлд амьдардаг байсан гэнэ. Олдсон хөлийн мөрнүүд хоорондоо хол зайтай байсан тул маш хурдан төрлийн үлэг гүрвэл хэмээн тодорхойлжээ. 

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.218.145)