Hey guys, ”Нисванис”-ынхан РОК ЦУГЛАРАЛТ хийх гэж байна шүү!!!

Б.ТУУЛ

Мэдээллийнхээ эхэнд хөгжмийн урлагаар өөрийгөө хөглөдөг хэн бүхнээс нэг асуулт асууя! Сонсдог хамтлаг дуучид, дуртай дуугаа та пянзаар сонсож үзсэн үү?

Магадгүй, хүн болгон янз бүр хариулах байх. Тэгвэл товчхон хариулт хэлэхэд “Та заавал пянзаар сонсож үзээрэй. Дахин дурлах болно” гэж  хэлье.

Пянз сонсох нь бусад хөгжмийн төхөөрөмжнүүдээс ялгарах давуу тал олон. Пянз бол аналог, амьд дуугаралттай.  Хэрэв чи дуртай дуугаа пянзаар, чанартайгаар  сонсох юм бол тэр дуундаа дахин дурлах болно. Дараа нь дахин өөр төрлийн хөгжим дээр сонсох хүсэлгүй болно гэдгийг хэлмээр байна. Тэгээд ард нь мэдээллээ дуулгая.

Бидний сайн мэдэх, заримдаа амандаа аялдаг “Эмийн сан руу алхсан нь”, “Улаан хэрүүлч”,  ", "Masturbation", "Нэргүй дуу" зэрэг галзуу солиотой дуутай “Нисванис” хамтлагийнхан  энэ жил 27 нас хүрч буй. Ойн баярынхаа хүрээнд тэд дөрөв дэх цомгоо пянз болгон гаргажээ.

Хамтлагийн ахлагч, дуучин Л.Энх-Амгалан энэ тухай хэвлэлийнхэнд мэдээлэхдээ "Бидний пянз Америкт хэвлэгдээд замдаа явж байна. Хөгжмийн ертөнц буцаад пянз сонирхдог болж эхэлж буй энэ цаг үед манай хамтлаг ч дутахгүй анхныхаа пянзыг өлгийдөн авах гэж байна. Үүнтэй холбоотойгоор сонсогчдодоо зориулж томоохон хэмжээний рок цугларалт, пянзны баяраа тэмдэглэх гэж байна” гэсэн юм.

Тоглолт арваннэгдүгээр сарын 25-нд "Crocus event hall"-д 18:00 цагаас болох ажээ. Хөгжмийн урлагт пянзны эрин үе эргэн ирж буй энэ үед “Нисванис” хамтлагийнхан пянзны баяраа хийж буй нь рок попынхонд төдийгүй хүнд металл рок сонсдог, галзуу доргио залууст сэтгэлийн таашаал эдлэх, амьд хөгжмийг дэргэдээс нь сонсох тэр мэдрэмжийг авах том боломжийг олгож байна.  

Тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг хамтлагийнхан хэлж байсан. Тиймээс тус пянзанд багтсан "Үүнээс хойш би", "Чөтгөр бид 2", "Аабан бээбэн", "Далд оюун ухаан", "Сэтгэл хөдлөнө", "Цаг хугацаа бүгдийг эмчилнэ", "Masturbation", "Нэргүй дуу" зэрэг уран бүтээлийг барууны хамтлагийнханы жишгээр сонсох боломж олдож байгаа ажээ.  

Тоглолтод “Нисванис” хамтлагаас гадна энэ цаг үеийн рок хамтлагуудын төлөөлөл болсон "Madness", "The Lemons", "Булсара", "Growl of clown" "Rec on", "Аравт" зэрэг хамтлагууд болон бусад залуу үеийн төлөөллүүд оролцох юм байна. Тиймээс энэ жилийн хамгийн сүүлийн амьд хөгжмийн тоглолт, рок фестивальд хамтдаа доргиж, зүрхнийхээ хэмнэлийг хөглөцгөөе!

Эх сурвалж: www.News24.mn

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)