"Орос-Монголын соёлын харилцаа" төсөлд оролцохыг урьж байна

Автономная некоммерческая организация дополнительного профессионального образования «Институт гуманитарного образования и тестирования»

 (АНО ДПО «Гуманитарный институт»)

Окружной проезд, д. 15, корп.2,

г. Москва, 105187

Тел. +7 (495) 411-21-11

E-mail: info@rusedustudy.ru ; adm.ginst@gmail.com

www.rusedu.study

ИНН 5835115900         ОГРН 1165800050426

 

 

Монгол улсын дунд болон дээд боловсролын сургалтын байгууллагын дарга нарт (Нэрсийн дагуу)

 

______________________ № _____________________

На № _________________ от ______________________

Хүндэт мэргэжил нэгтнүүд ээ!

 

 

Хүмүүнлэгийн ухааны боловсрол, сорилтын хүрээлэнгээс Монгол улсын 40-өөс доош насны орос хэлний залуу багш нарт болон Монгол улсын их сургууль (МУИС), Монгол Улсын боловсролын их сургууль - МУБИС-т суралцаж буй ирээдүйн багш болох төгсөх ангийн оюутнуудыг "Орос хэл судлал: Орос-Монголын соёлын харилцаа" төсөлд оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулах шат нь 2023 оны 9-р сарын 1-нээс 11-р сарын 1-ний хооронд зайн хэлбэрээр явагдах бөгөөд сорилт авахаас гадна “Би орос хэлний багш” гэсэн сэдвээр нийтлэл бичнэ. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн 100-аас доошгүй хүн, уулзах арга хэмжээнд орно.

Та https://forms.yandex.ru/u/64e5df9969387237dc1292a0/ - дараах холбоосоор бүртгүүлж, сонгон шалгаруулалтад орох боломжтой.

Арга хэмжээ нь “Россотрудничество”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт буюу Русский Дом в Улан-Баторе (РЦНК) -д 12-р хорооллын, Токиогийн гудамжны, 39-р тоот өрөөнд, 2023 оны 11-р сарын 17-19-ний өдрүүдэд болно.

Хөдөө орон нутгаас ирсэн оролцогч нарын хувьд, зохион байгуулагчид ирж (Улаанбаатар) буцах унааны хөлсийг даахаас гадна, зочид буудалд (3 доошгүй од) байрлуулж, өглөөний цай болон оройн хоолоор үйлчилнэ. Арга хэмжээний үеэр бүх оролцогч нарт үдийн хоол, кофены завсарлага өгнө.

Мэргэжил дээшлүүлэх арга хэмжээ дууссаны дараа оролцогч нарт мэргэжил дээшлүүлсэн сургалтын стандарт гэрчилгээ олгоно. Энэхүү арга хэмжээ нь “Россотрудничество”-ийн дэмжлэгтэйгээр, ямар ч үнэ төлбөргүй явагдана.

Оролцох хүсэлтэй хүмүүс: +7 985 411 21 11, эсвэл adm.ginst@gmail.com цахим шуудангаар холбогдоно уу.

"Орос хэл судлал: Орос-Монголын соёлын яриа хэлэлцээ" төслийн арга хэмжээний хөтөлбөрийг хавсаргав.

 

Захирал: Т.С.Круглова.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)