Энэ намрын тренд аксесуар

Анх 1980-аад оны үед ид тренд болж байсан жийргэвчтэй “обруч” дахин загварын ертөнцөд эргэн ирлээ. Жийргэвчтэй обруч нь дээрээ чимэглэлтэй, өнгө алгалсан, шүр шигтгээгээр гоёсон гээд тухайн цаг үеэсээ хамаараад олон загвараар хийгддэг. Харин энэ удаа ямар ч илүү дутуу детальгүй хар өнгийн савхин, хамбан, торгон материалтай загварууд дэлгэрч байна.

Энэхүү аксесуар нь ямар ч хувцаслалт дээр зохицож, дэгжин харагдуулдаг гэдгээрээ онцлог ч ихэвчлэн минимал загварын, өдөр тутмын хувцаслалтайгаа хослуулж өгснөөр тансаг, эрхэмсэг дүр төрхийг бүрдүүлж өгдөг. Сүүлийн үед “Quiet Luxury” стилийн гол бэлгэ тэмдэг болоод буй София Ричигийн өдөр тутмын хувцаслалтад жийргэвчтэй хар обруч том байр суурь эзэлж байгаа нь харагдана. Мөн загвар өмсөгч Белла Хадид, Кендалл Женнер, жүжигчин Женнифер Лоуренс, Аня Тэйлор-Жой нар ч үзэсгэлэнтэй төрх бүрдүүлэхдээ жийргэвчтэй обручийг сонгож байна.

Энэ намрын онцлох аксесуар: Жийргэвчтэй хар обруч (фото 1)

Женнифер Лоуренс

Энэ намрын онцлох аксесуар: Жийргэвчтэй хар обруч (фото 2)

Аня Тэйлор-Жой

Энэ намрын онцлох аксесуар: Жийргэвчтэй хар обруч (фото 3)

Женнифер Лоуренс

Энэ намрын онцлох аксесуар: Жийргэвчтэй хар обруч (фото 4)

Белла Хадид

Намрын улиралд бид жийргэвчтэй обручийг хар савхин хүрэм, өвдөг давсан урт цув болон пальто, ноосон даашинз, хоолойтой цамц зэрэгтэй зохицуулан өмсөхөд хэт их хичээгээгүй атлаа дэгжин төрхийг бүрдүүлэх боломжтой юм.

Энэ намрын онцлох аксесуар: Жийргэвчтэй хар обруч (фото 5)

@loriharvey

Энэ намрын онцлох аксесуар: Жийргэвчтэй хар обруч (фото 6)

@sofiarichiegrainge

Энэ намрын онцлох аксесуар: Жийргэвчтэй хар обруч (фото 7)

@sasha.mei

Энэ намрын онцлох аксесуар: Жийргэвчтэй хар обруч (фото 8)

@alexademie

Эх сурвалж: Buro.Mongolia

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)