БНСУ дахь монгол оюутан залуучууд чуулна

Let’s Ko&Mong Network НҮТББ-аас сүүлийн үед БНСУ-ыг зорихоор явж буй оюутнууд ихэссэнтэй холбогдуулан тус байгууллагаас БНСУ-ын оюутны амьдралд хөл тавьж буй залууст их сургуулийн орчинд хурдан дасан зохицох, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх, амжилттай суралцах арга барил эзэмших, цаашлаад бэлтгэгдсэн боловсон хүчин болоход өмнөх төгсөгчид нь чиглүүлэн дэмжих, бие даасан оюутан болоход нь туслах зорилгоор “FOLLOW YOUR DREAM” оюутны хөгжлийн хөтөлбөрийг өнгөрсөн 3 сараас хойш анхны чуулга уулзалтаа хийж, оюутнууддаа зориулсан ментор хөтөлбөр, сайн дурын ажил гээд өөрийгөө хөгжүүлэхэд олон арга хэмжээг зохион байгуулж буй.

Тэгвэл Let’s Ko&Mong Network НҮТББ-ын залуучуудын зүгээс хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан 2 дахь чуулга уулзалтаа аравдугаар сарын 14-ны өдөр Сөүл хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ удаа Harward, Yonsei, Korea, Ewha Womans University зэрэг шилдэг их дээд сургуулийг төгсөөд Шинжлэх ухаан, IT мэдээлэл технологи, олон улсын харилцааны чиглэлээр сурч төгсөөд мэргэжлээрээ БНСУ-ын төрийн дээд байгууллага болох Үндэсний Ассамблейн ордон, томоохон групп болох Samsung, Sk мөн боловсролыг байгууллага Korea University, судалгааны хүрээлэн зэрэгт ажиллаж буй шилдэг монгол залуусыг урьжээ.

"Let’s Ko&Mong Network НҮТББ нь Монгол Улс болон БНСУ-д үйл ажиллагаагаа явуулдаг Солонгос дахь Монгол залуус болон төгсөөд эх орондоо ирсэн залуучууд нэгдсэн байгууллага бөгөөд 2013 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй ашгийн бус ТББ юм.

БНСУ-д албан бус тоогоор манай улсын 5,000 гаруй оюутан залуучууд сурч байна. Чуулга уулзалтаар эх орныхоо хөгжилд Солонгос дахь залуусын хувь нэмрийг хэлэлцэхээс гадна, байгаль орчин,шинжлэх ухаан, IT мэдээлэл харилцаа, барилга, нийгмийн оролцоо, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, сонирхолтой илтгэлүүдийг танилцуулна.

Дашрамд дурдахад Let’s Ko&Mong Network НҮТББ-ын залуус эх орон руугаа чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм байна. Жишээ нь Dream project 1 Улаанчулуутын хогийн цэгийн дэргэд дэх хүүхдийн эрүүл орчинд ээлтэй чөлөөт цагаа өнгөрүүлэх "Сагсан бөмбөгийн талбай" барьж өгсөн бол Dream project-2 Хог хаягдлыг бууруулах байгаль ээлтэй амьдралын хэв маягийг уриалах түүгээрээ дамжуулан өрх толгойлсон эхчүүдийн ажлын байрыг дэмжих зорилгоор "3-R дахин ашиглах боломжтой Goodwill-ийн жишиг загвар болох Мөрөөдлийн гэрэл эко дэлгүүрийг бий болгоно 2019 оноос ажлын байр бий болгож байна.

Уг үйл ажиллагааны хураамжийн төлбөр нь Let’s Ko&Mong Network НҮТББ-ын үйл ажиллагааны хүрээнд бий болсон “Мөрөөдлийн гэрэл” эко дэлгүүрийн үйл ажиллагааны зардал буюу сайн үйлсийн аянд хандивлагдах юм. “Мөрөөдлийн гэрэл” эко дэлгүүр нь байгальд ээлтэй амьдралыг сурталчлан таниулах зорилго бүхий түүнд чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг, сайн дурын хүмүүнлэгийн дэлгүүр бөгөөд анх 2018 онд үүсгэн байгуулагдсан.

Тус үйл ажиллагааны хураамжийн төлбөр нь сайн үйлст зарцуулагдаж байгаа учраас байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа маш утга учир, ач холбогдолтой үйл ажиллагаа болох гэж байгаараа онцлог болжээ. БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол залуучуудыгаа тус үйл ажиллагаанд очин өөрсдийгөө хөгжүүлэхийг уриалж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)