ГХЯ: Израилд буй монгол иргэдтэй холбоо тогтоон ажиллаж байна

Израилд одоогийн байдлаар манай улсын 200 гаруй иргэн байгаа бөгөөд монгол иргэдтэйгээ Анкарад суугаа ЭСЯ-аар дамжуулан холбоотой ажиллаж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Одоогоор үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хохирсон иргэн байхгүй. Тус улсад онц байдал зарлаж нийтийн тээвэр, дэлгүүр, албан байгууллагууд ажиллахгүй, энгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа аж. Аюулгүй байдлын үүднээс томоохон авиакомпаниуд нислэгүүдээ цуцалж хойшлуулжээ.

Иймд өөрийн орны иргэдийг оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, Израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй анхааруулгыг чанд мөрдөж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.90.61)