NASA үл мэдэгдэх ер бусийн үзэгдлийг судлах захиралтай болжээ

АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн удирдлагад шинэ албан тушаал бий болжээ. Тодруулбал, үл мэдэгдэх нисдэг биет (UFO) гэгддэг үл мэдэгдэх ер бусийн үзэгдлийг (UAP) судлах захирлыг шинээр томилсон байна.

Энэ албан тушаалыг үл мэдэгдэх биетүүдийн дүрс бичлэг болон бусад нотлох баримтуудыг судалсан бие даасан шижээчдийн комиссын ажилд тусалж байсан хүн түр хашиж байжээ.

Тус комиссын 36 хуудас бүхий дүгнэлтийг NASA-гийн цахим хуудсанд өчигдөр буюу пүрэв гарагт нийтэлсэн байна. Бие даасан шинжээчид жил гаруй ажилласны эцэст дүрс бичлэгт буулгасан нууцлаг үзэгдлүүд, биетүүд харь гаргаас гаралтай гэсэн баттай нотолгоог олж чадаагүй байна. Гэхдээ энэ нь харь гаргийнхан огт байхгүй гэсэн үг биш юм гэж дүгнэлтэд дурдсан байна.

NASA-гийн захирал Билл Нельсон хэлэхдээ, "Бид одоогоор тэдгээр нууцлаг биет, үзэгдлүүд яг юу болохыг мэдэхгүй байна. Үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй тулгарсан бүх нотлох баримтыг сайтар судалж үзээд комисс ихэнх биетийг таньж чадсан гэж мэдэгджээ. 

Үл мэдэгдэх нисдэг биетүүдийг (үзэгдлүүдийг) нарийвчлан судалж үзэхэд зарим нь агаарын бөмбөлөг, зарим нь агаар мандлын үзэгдлүүд байсан байна. Гэхдээ нууцлаг хэвээр байгаа үзэгдлүүд бас байгаа аж.

“Би хувьдаа Орчлон ертөнцийн уудам орон зайд өөр соёл иргэншил оршин байдаг гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж Б.Нельсон ярилаа.

Орчлон ертөнцөд олон тэрбум галактик байдаг. Галактик тус бүрд хэдэн тэрбум од бий. Оддын ихэнх нь дагуултай, тэдгээрийн дунд эх одноосоо хол ч биш, ойр ч биш орших дагуулууд бий. Ийм системтэй гаргуудын бүсийг амьдрал оршин байх боломжтой буюу "Алтан цоожны" бүс гэж нэрлэгдэг бөгөөд зөвхөн энэ бүсийн гараг дээр л амьдрал үүсэх боломжтой юм. 

"New York Times" сонины редакцийн хүсэлтээр NASA эдгээр гаргийн аль нэг дээр хэзээ нэгэн цагт амьдрал үүсэх математик магадлалыг тооцоолж үзсэн байна.

Ажиглах боломжтой Орчлон ертөнцийн 300 оорчим сая гараг дээр онолын хувьд амьдрал үүсэх боломжтой гэсэн тооцоолол гарчээ. Тиймээс харь гараг дээр соёл иргэншил байх боломжтой талаар эргэлзэх хэрэггүй гэж Б.Нельсон хэлэв.

Өөр нэг зүйл бол эдгээр соёл иргэншлийн төлөөлөгчид манай гараг дээр хүрч ирэхийн тулд туулах замын урт /зай/ нь хөгжлийн нэлээд өндөр түвшнийг шаардана.

"Бид одоогоор өөр ертөнц рүү хараахан хүрч чадаагүй байна. Тиймээс Дэлхий дээр хүрч ирж буй харь гаргынхан технологийн болон бусад салбарт хамаагүй илүү хөгжил, дэвшилтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харь гаргынхан үнэхээр Дэлхий дээр айлчилж байгаа бол NASA энэ тухай мэдэж байх хэрэгтэй гэж тус агентлагийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн орлогч захирал Никола Фокс сэтгүүлчдэд хэлжээ.

 

Б.Нельсоны хэлснээр, NASA одоо үл мэдэгдэх нисдэг биет, ер бусын үзэгдлийн талаарх мэдээллийг нухацтай судална. "Харамсалтай нь ихэнх дүрс бичлэг, бусад нотлох баримтуудын чанар маш муу байдаг. Тиймээс “хэрэв та үл мэдэгдэх нууцлаг үзэгдэлтэй нүүр тулбал аль болох сайн чанартай бичлэг хийнэ үү гэж NASA-гийн захиргаанаас хүсэж байна. Бид судалж үзнэ" гэж тэрбээр хэлжээ. 

Гэхдээ тэрбээр үл мэдэгдэх ер бусийн үзэгдлийг судлах захирлаар хэн томилогдсоныг хэлээгүй байна. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /ВВС/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)