Монгол, Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэв

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон М.П.Сингхийг хүлээн авч уулзав.

Энэ үеэр Элчин сайд М.П.Сингх Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд гардуулав. Тэрээр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд Энэтхэг, Монгол Улсын Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд М.П.Сингх Монгол, Энэтхэгийн эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу боловсрол, хүний нөөцийн салбарт анхаарлна хандуулна гэдгээ дурдлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Энэтхэгийн улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг онцлоод  цаашид Газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг хоёр улсын хооронд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр Элчин сайдыг үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд ГХЯ бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.65.132)