Унадаг дугуйн 31 дэх үзэсгэлэн Шанхайд нээгдлээ

Шанхай хотод Хятадын олон улсын унадаг дугуйн 31 дэх үзэсгэлэн худалдаа өчигдөр /2023.05.05/ нээгдлээ.

Үзэсгэлэнд 1200 гаруй компани оролцож, унадаг дугуйн шинэ техник, шинэ материал, шинэ технологи, тэрчлэн ухаалаг шийдлүүдийг танилцуулжээ. Үзэсгэлэн 4 хоног үргэлжлэх юм.

Тус үзэсгэлэнд компаниуд өөрийн судлан бүтээсэн автомат араатай унадаг дугуйг танилцуулж байна. Тяньжиний нэг компани Европт автомат араатай 200 мянган унадаг дугуй угсрах үйлдвэр байгуулж, хоёр жилийн хугацаанд Европын өмнөд болон умард бүсэд дахин хоёр шинэ үйлдвэр байгуулж, тус тивд жилд 1 сая автомат араатай дугуй угсарч нийлүүлэхээр төлөвлөж байна.

 

Хятад улс бол дэлхийд унадаг дугуй, цахилгаан дугуй үйлдвэрлэдэг хамгийн том бааз бөгөөд жил бүрийн экспорт нь дэлхийн унадаг дугуйн 60 хувийг эзэлдэг.

Хятадын унадаг дугуйн нийгэмлэгийн тоо баримтаас үзвэл, 2022 онд Хятадын унадаг дугуй, цахилгаан дугуйн нийт орлого 210 тэрбум юаньд хүрч, 2021 оноос 3 хувь нэмэгдсэн байна. Цэвэр ашиг нь 10 тэрбум юаниас давж, 2021 оноос 20 гаруй хувь өсжээ.

Энэ 2023 оны эхний улиралд Хятадын компаниудын унадаг дугуй, цахилгаан дугуйн үйлдвэрлэл тогтвортой байж, дотооддоо борлуулалт сайжирч, экспорт ч сэргэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)