"BLACKPINK" хамтлагийн Женнигийн "халуухан" төрх

Дэлхийн "топ" зэрэглэлийн уран бүтээлчид болсон "BLACKPINK" хамтлагийн охид хувцас загварын салбарт ч мөн чамгүй алдартай. Шилдэг брэндүүдтэй хамтран ажилладаг тэдний сурталчилсан загварууд хэдхэн минутын дотор зарагдаж дуусах нь олонтаа. 

Тус хамтлагийн гишүүн Женни дэлхий дахинаа танигдсан Cаlvin Klein брэндийн нүүр царайгаар ажилладаг. Тэрээр Calvin Klein-тэй хамтарсан шинэ цуглуулгаа худалдаанд гаргахад бэлэн болжээ. Уг цуглуулгад өдөр тутамд өмсөхөд тохиромжтой чөлөөт загварын хувцаснууд болон дотуур хувцаснууд багтсан байна. 

Энэхүү цуглуулгын зурагнууд олон нийтэд цацагдсан даруйдаа багагүй шуугиан дэгдээгээд байна. Энгийн хэрнээ эрхэмсэг загвартай эдгээр хувцаснууд нь түүний гоолиг биеийг улам бүр тодотгож байв. 

Ингээд түүний Calvin Klein-тэй хамтарсан шинэ цуглуулгын зургуудаас танилцуулж байна. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)