Ц.НАМУУНЦЭЦЭГИЙН БАРИЛДААНЫ БИЧЛЭГҮҮД...

Ц.Намуунцэцэг 1996 оны гуравдугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Өлзийт суманд төрсөн. Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин. 2008 онд төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуульд спортын мастер Г.Пүрэвбаатар агсны удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Одоогийн багш нь гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү. 2013 онд БТСДуС-ийг төгссөн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан.

ДАШТ-ий манай баг тамирчдын анхны хүрэл медалийг эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд авчирсан Ц.Намуунцэцэг эхний тойрогт БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7 ялсан бичлэгийг хүргэж байна.

Тэрээр шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан билээ.

Харин хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга ОХУ-ын Надежда Соколовад 6:8 ялагдсан. 

Түүний бахдам амжилт бол хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Азербайжаны Туркан Насироваг оноогоор цэвэр10:0 ялсан явдал юм.

Цогт-Очирын Намуунцэцэг

                                                                                                                                                              Б.Боролзод

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (127.0.0.1)
Dr.Hosmat Энэ нь Хосмат эмнэлэг нухацтай, яаралтай тусламж үзүүлэхээр бөөрийг нь 820,000 доллар (найман зуун хорин мянган доллар) зарах хүсэлтэй эрүүл мэндийн байгууллагуудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдээлж байна. Сонирхсон хандивлагчид Dr.hosmathospital@gmail.com хаягаар, эсвэл 9825503721 +447031993891 утсаар холбоо барьж, эсвэл бидэнтэй @ манай бүсийн төв оффис руу холбоо бариарай. 23 гэж хэлэв lukey road Шинэ Дели. Эрхэм хүндэт өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг ноцтой хүлээж байгаа тул бид таны яаралтай дагаж мөрдөхийг хүлээж байна. Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна. Хүндэтгэсэн
2019-07-30 Хариулах