COACHELLA 2023: Blackpink, Frank Ocean, Bad Bunny нар оролцоно

Жил бүр зохион байгуулдаг хөгжмийн хамгийн том фестивалиудын нэг болох “Coachella” наадам дөрөвдүгээр сарын 14-23-ны хооронд болохоор болжээ. 2020 онд дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас уг фестивал цуцлагдсан ч энэ жил цоо шинэ өнгө төрх, гайхалтай үзүүлбэрүүдээр дахин эргэн ирэх гэж байна. 

Уг наадамд дэлхийд нэрээ цуурайтуулж буй кпопын нэгэн төлөөлөл BLACKPINK хамтлаг хоёр дахь удаагаа оролцоно. BLACKPINK хамтлаг голлох уран бүтээлчээр төв тайзан дээр дуулах ба энэ нь Coachelle-гийн түүхэн дэх анхны тохиолдол аж.

Мөн 2020 онд оролцохоор болсон дуучин Frank Ocean энэ жилийн жагсаалтад ч багтаж байгаа аж.

“Coachella 2023”-г Калифорни мужийн Индио хотод зохион байгуулах гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.235.25.27)