2023 оны "Шилдэг ажлын байрууд"-ын жагсаалтад программ хангамж хөгжүүлэгчийн мэргэжил тэргүүлжээ

“ZipRecruiter”-ийн судалгаагаар цомхотголд хамрагдсан технологийн салбарын ажилтнуудын 20 гаруй хувь нь өөр салбар руу шилжсэн байна.

“US News & World Report” агентлагаас гаргасан 2023 оны “Шилдэг ажлын байрууд”-ын жагсаалтад программ хангамж хөгжүүлэгчийн мэргэжил тэргүүлсэн байна. Хэдийгээр өнгөрсөн онд технологийн томоохон компаниуд цомхотгол ихээр хийсэн ч программ хангамж хөгжүүлэгчийн мэргэжил өнгөрсөн жилээс дөрвөн байр ахиж, нэгдүгээрт бичигдсэн байна.

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлэлд үндэслэн ажлын байруудыг эрэлт, өсөлт, дундаж цалин, ажил эрхлэлтийн түвшин, стрессийн түвшин, өсөн дэвжих бололцоо, ажил-амьдралын харьцаа зэрэг үзүүлэлтүүдээр нь эрэмбэлж энэхүү жагсаалтыг гаргажээ.

Ерөнхийдөө эхний 10 байрт орсон ажлын байруудын найм нь технологи болон эрүүл мэндийн салбарт хамаарч байгаа аж. Тухайлбал: хоёрдугаарт сувилагч, гуравдугаарт эрүүл мэндийн үйлчилгээний менежер, дөрөвдүгээрт хүний эмч, тавдугаарт мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн бичигджээ.

2023 онд ажлын байрны найдвартай байдал хамгийн чухал хүчин зүйл болсныг жагсаалтаас харж болохоор байна. Эдийн засгийн уналтын болгоомжлол нэмэгдэж, цомхтголын эрсдэл бодит болох тусам технологийн салбарын ажил эрхлэгчид өөр илүү тогтвортой салбарыг эрэлхийлэх болжээ. “ZipRecruiter”-ийн судалгаагаар цомхтголд хамрагдсан технологийн салбарын ажилтнуудын 20 гаруй хувь нь өөр салбар руу шилжсэн аж. 

Харин тогтвортой, найдвартай ажлын байр хайж байгаа хүмүүст өгөх “US News”-ийн хариулт тодорхой байна. Тус агентлаг ажлын байруудыг найдвартай байдлын үзүүлэлтээр нь жагсаахад эхний 20 байрын 13-т нь эрүүл мэндийн салбарын мэргэжлүүд.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.235.25.27)