Японы нийслэлийн бүсийн инфляц 41 жилийн дээд түвшинд хүрчээ

Өнгөрсөн оны 12 дугаар сард Японы нийслэлийн бүсэд хэрэглээний суурь инфляц сүүлийн 40 жил, найман сарын дээд түвшинд хүрчээ. 

Тус улсын Засаг захиргаа, холбоо харилцааны яамны мэдээллээр, Токио хотын засаг захиргаанд харьяалагддаг 23 бүсийн хэрэглээний суурь инфляц 2022 оны 11 дүгээр сарынхтай харьцуулахад 0.4 суурь нэгжээр өсөж, 4 хувьтай гарсан байна. Нийслэлийн бүсийн хувьд энэ нь 4.2 хувьд хүрч байсан 1982 оны дөрөвдүгээр сараас хойших инфляцын хамгийн өндөр түвшин юм. Өнгөрсөн оны 12 дугаар сарын үндэсний хэмжээний инфляцын түвшний мэдээ энэ сард гарах төлөвтэй байна. 

Японд инфляц есөн сар дараалан Төв банкны зорилтот түвшнээс давж байгаа бөгөөд тус улсын Төв банк инфляцыг 2 хувьд хүргэхийн тулд зах зээлийг эрчимжүүлэх үүднээс бодлогын хүүг хасах түвшинд барьж, мөнгөний хэт зөөлөн баримталж байгаа юм. Энэ нь иенийн ханш сулрах гол шалтгаануудын нэг болж буй. Учир нь үнийн хэт өсөлттэй тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөдөг Барууны орнуудтай хүүгийн зөрүүгээс болж ам.доллароор илэрхийлэгдэх хэрэгсэлд хөрөнгө оруулах нь илүү ашигтай болдог байна. 

Өнгөрсөн оны 12 дугаар сард Японы Төв банк 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт заасны өгөөжийг 0.25 хувиас 0.5 хувь болгох гэнэтийн шийдвэр гаргасны дараа иенийн ханш бага зэрэг чангарчээ. 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)