Калифорнид онцгой байдал зарлажээ

АНУ-ын Ерөнхийлөгч  Жо Байден цаг агаарын хүнд нөхцөлийн улмаас Калифорни муж улсад  онцгой байдал зарлав.

“Ерөнхийлөгч Жо Байден Калифорни муж улсад онцгой байдал зарлаж, энэ оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн үргэлжилж буй хүчтэй шуурга, үер, хөрсний гулгалтын улмаас үүссэн онцгой байдлын үед муж улсын түвшинд орон нутгийн эрх баригчдын авч буй арга хэмжээнд Холбооны улсын Засгийн газраас нэмэлт дэмжлэг туслалцаа үзүүлэхийг үүрэг болголоо” гэж Цагаан ордон мэдээлжээ. 

Даваа гаргийн өглөөний байдлаар хүчтэй салхи, ширүүн борооны улмаас Калифорнид 120 мянга гаруй өрх гэрэл цахилгаангүй болжээ. Халуун орны бүс нутгаас ирж буй их хэмжээний чийгтэй агаарын урсгалын улмаас Калифорнид ширүүн бороо, уулархаг нутгаар цас үргэлжлэн орно гэж  цаг уурчид мэдээлсэн байна. 

Эх сурвалж : ВАШИНГТОН. /The White House/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.235.25.27)