Үнэт металлын худалдан авалт 10 хувиар өсөв

Төв банк өнгөрсөн онд 22.9 тонн үнэт металл худалдан авчээ. Тодруулбал, Монголбанк 2022 оны 12 дугаар сард 3,032.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр дээрх хэмжээнд буюу 22.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 3,264.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,436.0 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоогдог бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард дундаж үнэ 207,625 төгрөг байв.

 Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/12)

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.97.34)