Жаред Летогийн 51 насандаа 25-тай мэт харагддаг нууц

Жүжигчин Жаред Летогийн шүтэн бишрэгчид түүнийг цус сорогч адил хөгширдөггүй хэмээн хошигнодог. Саяхан тэрээр 51 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн ч сүүлийн 20 жилийн турших зургуудаас нь харахад цаг хугацаа түүний хувьд зогссон мэт санагдана. Летод генетикийн ямар нэг аз тохиосон байж болох ч тэрээр залуу харагдахаас аргагүй амьдралын хэв маягтай гэдгээ бидэнд дэлгээд байна.

Нойр, нойр бас дахин нойр

Жаред Летогийн 51 насандаа 25-тай мэт харагддаг нууц (фото 1)

Жүжигчин, хөгжимчин, загварын брэндүүдийн төлөөлөгч гээд олон ажил давхар хийхдээ Жаред Лето юун түрүүнд маш сайн нойр авч эрч хүчээ сэлбэхийг хичээдэг байна. Нойр бүтэн явах нь гаднаасаа сайхан харагдахаас эхлэн эрүүл мэнд, ажлын бүтээмжийн үндэс болдгийг Лето сануулжээ. 

Хэт их ачаалал авахгүй байх

Жаред Летогийн 51 насандаа 25-тай мэт харагддаг нууц (фото 2)

Нойр болон амралтаас гадна хийж байгаа зүйлээ тогтмол өөрчлөх нь Летод тусалдаг байна. Зураг авалтаасаа залхсан бол дийлэнх цагаа хөгжим рүү хандуулж, харин цомгоо бичээд дууссан бол шинэ дүрийн ажил дээрээ анхаарах зарчим түүний амьдралд үйлчилдэг. Энэ нь хэт стресстэхээс, гуниглахаас болон хэрэгцээгүй зүйлд шунахаас сэргийлдэг гэнэ.

Цэвэр агаарт хөгжилдөх

Жаред Летогийн 51 насандаа 25-тай мэт харагддаг нууц (фото 3)

Жаред Лето биеийн жингээ барихдаа, аль эсвэл киноны дүрд хувирах шаардлагаар гадаад төрхөө эрс өөрчлөх хэрэгцээ гарах үед цэвэр агаарт йога хийх, дугуй унах, алхах, гүйх зэрэг дасгал хөдөлгөөн хийдэг билээ. Түүний амьдралд спорт томоохон орон зай эзэлдэг бөгөөд дотор биш, харин гадаа орчинд ямар ч чихэвч зүүлгүйгээр зөвхөн байгалийн дуу чимээ сонсон хичээллэхийг илүүд үздэг байна.

Амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзсан нь

Жаред Летогийн 51 насандаа 25-тай мэт харагддаг нууц (фото 4)

Жаред Лето цагаан хоолтон болоод 20 жилийг ардаа үджээ. Тэрээр үр тариа, давслаагүй самрыг түлхүү хэрэглэдэг бөгөөд хамгийн дуртай хоолоороо гурвалжин будааны шарвин, таког нэрлэсэн юм. Түүнчлэн Лето юу идэх дээрээ анхаараад зогсохгүй ямар хэмжээгээр, хэр их давтамжтай хооллохоо хянаж сурахыг зөвлөдөг билээ.

Аливаа зүйлээс хараат бус байх

Жаред Летогийн 51 насандаа 25-тай мэт харагддаг нууц (фото 5)

Тогтмол бясалгаж, хэрэгцээгүй зүйлд санаагаа чилээхгүй байх нь Жаред Летогийн амьдралын философи юм. “Би өөрийгөө бүрэн эрх чөлөөтэйгөөр мэдэрдэг. Энэ бол урлагтай холбоотой ажил хийдгийн хамгийн том давуу тал гэж боддог. Би хүсэх л юм бол бүхнийг хаяад юу ч хийхгүй байж чадна, эсрэгээрээ хийхийг хүссэн зүйлээ эрх чөлөөтэйгөөр эхлүүлэх ч боломжтой” гэдгээ тэрээр хуваалцжээ.

Эх сурвалж : Buro.Mongolia

Сэтгэгдэл:
Таны IP: (3.235.25.27)