Н.Ууганбаяр: Нарсаар хийсэн шахмал түлш нь угаартах эрсдэлгүй, мод нүүрсэнд хэмнэлттэй, илчлэг өндөр

Б.Сайнбуян

     Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвөлтэй золгох гэж байна. Тэгвэл энэ өвлийн түлшиндээ нарс модоор хийсэн, эрүүл мэндэд элдэв хор нөлөөгүй, утаа гаргадаггүй, илч дулаанаа удаан барьдаг, мод нүүрсэнд асар их хэмнэлттэй модны үртсээр хийсэн шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж, хэрэглэж үзэхыг ОХУ-ын мэргэжилтнүүд танд санал болгож байна.

ОХУ-д  модон эдлэлийн арвин туршлагатай “Элит ” компани Монгол  дахь  “Саян Уран Мандал” ХХК нь хамтарч  Монгол Улсад цэвэр экологийн шахмал түлш нийлүүлж энэ оны есдүгээр сараас эхлэн зах зээлд худалдаалж эхлээд байгаа аж.

Энэ талаарх мэдээллээ өчигдөр “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д танилцуулж, шахмал түлшнийхээ орц найрлага, хэлбэр хэмжээ,  шаталт илч дулаан ялгаруулах бүх талын чанар стандартыг ОХУ-ын “Элит ” компанийн ерөнхий захирал Киселёв Юрий Вячеславович, “Саян Уран Мандал” ХХК-ын захирал Б.Баасандулам,  ерөнхий менежер Н.Ууганбаяр нар танилцуулсан юм.  

Модны үртсэн шахмал түлш нь олон талын давуу талтай

Шахмал түлшний үндсэн түүхий эд нь мод, модны үртэс юм байна.  Бусад төрлийн түлштэй харьцуулбал, үнэ хямд. Хот суурин газрын хамгийн өргөн хэрэглээний түлш болох нүүрс болон модны үнэ өсч байгаа өнөө үед удаан шатдаг, илч дулаанаа удаан барьдаг, нэг шахмал түлш нь 5 шуудтай модтой тэнцэх хэмжээний илч дулааныг ялгаруулдаг, эдийн засгийн хэмнэлттэй түлш гэдгийг энэ үеэр онцолсон юм.

 Мөн нүүрс болон түлээний мод нь тогтсон илчлэгтэй байдаг бол энэ түлш нь байгалийн гаралтай түүхий эдээс бүтсэн учраас ахуйн хэрэглээнд болон байгаль орчинд хорт нөлөө бага. Хадгалалтын хатуу норм журам шаардахгүй.

Иргэдийн болгоомжилдог угаартах, өөрөө шаталт үүсэх аюулгүй.  Удаан хугацаагаар хадгалахад чанараа алдахгүй.  Химийн хорт бодисгүй, нягтрал болон илчлэг сайтай. Бусад төрлийн шахмал түлшнээс олон талаараа давуу талтай.  Хамгийн наад захын шаардлага гэвэл дулаан ялгаруулах илчлэг өндөр.Хар мод, нарс, хуш зэргээр модоор түүхий эдээ бэлтгэдэг учраас савлагаа боодол нь цэвэрхэн, угаарын хий ялгарахгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж байлаа.

Эко түлш нь 1 савлагаандаа 12 ширхэгтэй, 13000-15000 төгрөгийн үнэтэй

Энэхүү шахмал түлш нь нэг савлагаандаа 12 ширхэгтэй бөгөөд 15,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Бөөний үнэ нь 13 000 төгрөг. Хэрэв олноор нь авбал бид үнэгүй хүргэж өгнө. Цаашид эрэлт хэрэгцээ нэмэгдвэл нийслэл хотын ихэнх сүлжээ дэлгүүрүүдээр зарах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа хэлсэн юм.

Энэ тухай “Саян Уран Мандал” ХХК-ийн Ерөнхий менежер Н.Ууганбаяр хэлэхдээ " Энэ бүтээгдэхүүнийг Монголын нарс модоор биш ОХУ-ын хамгийн том мебелийн үйлдвэрээс гаргасан нарс модны үртсийг ашиглаж хийсэн. Монголын зах зээлд борлуулагдаад удаагүй байгаа. Ойролцоогоор 4-5 цэгт борлуулагдаж байна.

Бид уг бүтээгдэхүүнийг гадаа салхитай өдөр задгай тулганд шатааж үзэхэд нэг ширхэг нь 1:30-1:50 минутын хооронд бүрэн шатаж дуусаж байсан.Энэ бүтээгдэхүүн 0.1 хувь буюу бараг утаа гаргадаггүй, үнс ялгаруулдаггүй, удаан шаталттай гэх мэт олон давуу талтай. Нарс модны үртсээр энэ бүтээгдэхүүнийг хийсэн учраас угаарын хий ялгарахгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Химийн орц найрлага байхгүй.

Бүх төрлийн зууханд түлэх боломжтой

 Хэрэглээний хувьд, эхээд модоо тавьж асаагаад,  дээр нь шахмал түлшээ тавьж түлнэ. Одоогоор энэхүү эко түлшээ Улаанбаатар хотод 5 цэгт борлуулж байгаа.  Хэрэв эрэлт хэрэгцээ өсвөл борлуулалтын цэгээ нэмнэ. Мөн тухайн хэрэглэгч 10-аас дээш уут авбал бид үнэгүй хүргэж өгнө. 2011 оноос бид Япон, Узбекистан гэх мэт орнуудад энэ бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлсэн. Энэ шахмал түлшийг Монголд оруулж ирэхдээ бид бас холбогдох газруудаас шаардлагатай дүгнэлт шинжилгээг хийлгэсэн. Тухайлбал,  Гаалийн төв лабораторийн шинжилгээ, . Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын стандарт шинжилгээ, Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн шинжилгээ,  Ашигт малтмал, газрын тосны газар Уул уурхай, газрын тосны төв лабораторийн техникийн шинжилгээ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гарч борлуулах эрхээ авсан байна. Техникийн үзүүлэлтийн хувьд, илчлэг : 4246 KKal/кг, чийгшил : 11.4 хувь, үлдэх үнс : 0.5 хувь, бат бөх чанар : 99 хувь, савлагаа : 12Ш/10кг, шаталт : 90-100 минут орчмын шаталттай гэдгийг дүрс бичлэгээр нь харууллаа. Хамгийн гол нь, цогшсон гал дээр хийж ашиглавал илүү тохиромжтой.  Бүх төрлийн зууханд хэрэглэж болдгоороо давуу талтай. Бидэнтэй холбоо барих утас: 80808001 гэв.

“Элит” компани нарсан түлшийг 800 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай

        ОХУ-ын Сибирская хотын “Элит” ХХК нь 2011 онд байгуулагдсан компани аж. Сард 50 мянган м2  мод болон модон эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн дүнзэн болон панелиан байшинг сард 500 м2- ийг  барих чадвартай компани. Нарсан шахмал түлшийг 800 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай байгууллага ажээ. ОХУ-ын Сибирийн Ангарск, Новосибирск, Усоль-Сиберская зэрэг бүх хотуудын хэрэгцээг хангадаг юм байна. Эдгээр хотуудад утааны бохирдлыг 100 хувь бууруулж  чадсан гэдгийг “Элит” компанийн мэргэжилтнүүд онцолж байна.

ОХУ-ын Элит компанийн Ерөнхий захирал Киселёв Юрий Вячеславович "Манай компани мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай бараа бүтээгдэхүүн Монголын зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн. Нарс модоор бэлтгэсэн бүтээгдэхүүн маань нүүрстэй харьцуулахад хор нөлөө нь 50 дахин бага. Бүх төрлийн зууханд ашиглаж болно. Гурван ширхэг түлшийг шатаахад л гурван цаг гучин минутын хугацаанд ямар ч талбайг 60-80 градусаар халаадаг. Мөн ямар нэгэн үнс, хог хаягдал гардаггүй. Манай байгууллагаас гаргаж буй бүтээгдэхүүн Хятад болон Солонгос улсын зах зээлд нийлүүлэгддэг. Монголын ард түмнийг уушгинд хор хөнөөл багатай эко бүтээгдэхүүнийг ашиглана гэдэгт итгэлтэй байна гэв.

 Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)