Энэ намар-өвлийн улиралд барих 7 тренд цүнх

BOTTEGA VENETA - KALIMERO

Bottega Veneta ордны шинэ бүтээлч захирал Матье Блази дебют цуглуулгаа намар-өвөл 2022 улирлын загварын шоун дээр толилуулсан билээ. Харин цуглуулгын гар аргаар хийгдсэн хувин хэлбэрийн, сүлжмэл хийцтэй Kalimero цүнх онцгойрч, бидний анхаарлыг ихэд татсан юм. Ерөнхийдөө 2013 онд асар их амжилт олж байсан хувин хэлбэрийн цүнх яг одоо гол тренд цүнхнүүдийн нэгээр тодроод байна.

Энэ намар-өвлийн улиралд барих 7 загварлаг цүнх (фото 1)


Энэ намар-өвлийн улиралд барих 7 загварлаг цүнх (фото 2)

 

PRADA - SYMBOLE

Symbole нэртэй цуглуулгад Prada ордныг үүсгэн байгуулсан Марио Прадагийн алдарт авдруудын хээг санагдуулам, жаккард материалаар урлагдсан тоут цүнхнүүд болон микро хэмжээний цүнхнүүд багтжээ. Бидний сонгосон уг микро цүнх нь маш энгийн хэлбэртэй юм шиг боловч тансаг винтэж хэв маягаараа бусад загваруудаас ялгарч чадсан юм. Мөн алтлаг элементүүд нь цүнхийг улам бүр чимж өгчээ.


THE ROW - LEO

Спорт загвартай тус цүнхийг өдөр тутамдаа, тренч цув болон пальтотой хослуулан барихад тун тохиромжтой харагдана. Бат бөх нейлон материалаар хийгдсэн тул ус, цас зэрэг гаднын таагүй нөлөөнд тэсвэртэй ба угааж цэвэрлэхэд хялбар. Манай Монголын нөхцөлд хамгийн хэрэгтэй загвар юм шүү.

Энэ намар-өвлийн улиралд барих 7 загварлаг цүнх (фото 4)


Энэ намар-өвлийн улиралд барих 7 загварлаг цүнх (фото 5)

ALAÏA - LE PAPA

Тэгш бус хэлбэр, ямар нэгэн илүү деталь, чимэглэлгүй хэр нь төрхийг тань чимэх Le Papa загварын цүнх оффист, чухал бизнес уулзалт зэрэгт тохиромжтой байх болно. Эмэгтэй бүрд зайлшгүй байх ёстой минимал хийцтэй цүнхнүүдийн нэг билээ.


LOEWE - BALLOON POUCH

Энэ намар-өвлийн улиралд Loewe брэндийн хийлдэг бөмбөлөг мэт хэлбэртэй, өхөөрдөм ягаан өнгийн цүнхийг анхааралдаа авахыг зөвлөж байна. Маш хөнгөн, өглөөнөөс орой хүртэл ямар ч хувцсан дээр хувьсан зохицох чадвартай хэдий ч AirPods чихэвч багтах төдий хэмжээтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс энэ нь хэрэглээ талаасаа гэхээсээ илүү таны төрхийг чимэх шинэлэг, сонирхолтой аксесуар байх зориулалттай цүнх юм.

Энэ намар-өвлийн улиралд барих 7 загварлаг цүнх (фото 7)


Энэ намар-өвлийн улиралд барих 7 загварлаг цүнх (фото 8)

JIL SANDER

Дээд хэсэгтээ хонхойсон загвартай мөн алтан гинжин детальтай тус цүнх нь урлагийн бүтээл мэт харагдана. Цүнхний бариулыг өөрийн хүслээр урт, богино болгох боломжтой төдийгүй өвөрмөц хэлбэрийнхээ ачаар хажуу талаасаа тун сонирхолтой харагддаг.


PETER DO - DUMPLING

Энэхүү цүнх нь дөрвөн жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Peter Do брэндийн толилуулсан анхны загвар билээ. Зөөлөн арьстай, багтаамж сайтай, биед эвтэйхэн өргөн бариултай тул хэрэгцээтэй бүх эд зүйлсээ хийн аялал, зугаалгад авч явахад нэн тохиромжтой юм.

Энэ намар-өвлийн улиралд барих 7 загварлаг цүнх (фото 10)

Эх сурвалж: Buro.Mongolia


Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)