Энэ онд нийслэлийн бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэв

Э.Ариунсанаа

БШУЯ-аас энэ сарын 10-ны өдөр өгсөн мэдээллээр  Засгийн газар 100 орчим тэрбум төгрөг, Нийслэл 100 орчим тэрбум төгрөг гарган цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн шийдвэрлэнэ гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн юм. Ингэхдээ олон хувилбарт цэцэрлэгээр дамжуулан энэ хичээлийн жилд багтаан нийслэлийн бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болжээ.  Цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг дараах байдлаар танилцуулсан юм.

  • Цэцэрлэгийн зориулалтаар орон сууцны 1 давхрын 92 байрыг түрээсэлж , 9850 хүүхэд
  • Хувийн цэцэрлэгийн 198 байранд нэмэлтээр 10 272 хүүхэд
  • Улсын 39 цэцэрлэгт нэмэлт элсэлтээр 3 881 хүүхэд
  • “Цомцог гэр” цэцэрлэгт 240 хүүхэд
  • Шинээр байгуулагдах цэцэрлэгт 5000 хүүхэд,
  • Байгууллагын цэцэрлэгт нийт 1000 орчим хүүхдийг тус тус хамруулахаар төлөвлөсөн байна.

Цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэхийн хамт шинээр 1000 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтныг ажлын байраар хангасан байна.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (44.200.137.63)