“Netflix”, “HBO”, “Warner Bros”-ийн продюсерүүд есдүгээр сард манай улсад ирнэ

“Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “Discovery”, “National Geography”, “Living films”, “MTV” зэрэг дэлхийн томоохон студи, продакшн, компанийн продюсер, удирдлагууд манай улсад ирнэ.

Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн урилгаар ирэх сарын 14-19-нд Монголд ажиллах юм.  

“Wonder Women 1984”, “Greenland”, “Hangover”, “Sweet home”, “All of us are dead” зэрэг алдартай киноны продюсерүүд ирэх болжээ. Эдгээр уран бүтээлчид Кино урлагийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яам, Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй "Fam-Tour" үйл ажиллагаанд оролцоно.

Мөн манай шилдэг кино бүтээгчид, найруулагч, продюсерүүдтэй хамтарсан уран бүтээл хийх тухай санал солилцон, уран бүтээлчдийг дэмжих уулзалтад оролцохоор төлөвлөжээ.

Манай уран бүтээлчдийн студи, зураг авалтын талбайгаар зочлох гэнэ.

Кино урлагийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр томоохон продакшн, студитэй хамтран ажиллах, кино бүтээх зардлын буцаан олголтын хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон. Тиймээс Монгол Улсын зарласан урамшууллыг танилцуулах, Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг олон улсад сурталчлах,  Монгол орны  үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг үзүүлэх зэрэг ажлыг Соёлын яам, Кино урлагийг дэмжих зөвлөл хамтран төлөвлөжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.52.68)