Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя

Хурим гэдэг нэг л өдрийн үйл явдал мэт боловч нэлээд урт хугацааны бэлтгэл ажил байдаг. Магадгүй хурим гэхээр урилга, даашинз, хослол, хурим хийх газар гээд бүгдээрээ л ойлгомжтой, бас хялбархан юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ энэ тийм ч амар биш шүү. Зарим хүмүүс маш олон жилийн турш бүх зүйлсийг нарийн төлөвлөж, бэлдэж байж хийх тохиолдол ч бий. Тиймээс бид энэ удаад хуримаа хийхээр төлөвлөж буй хосууддаа зориулан хуримын ёслолын өмнө амжуулах, мөн төлөвлөгөөнд зайлшгүй байх ёстой зүйлсээс хуваалцаж байна.

1. Төсөв гаргах

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 1)

Дор хаяж нэг жилийн өмнөөс санхүүгийн барагцаа гаргаарай. Хамтрагчтайгаа ерөнхий төлөвлөгөөг зохиож, хуримын төсвөө гаргах нь хамгийн эхний алхам байх учиртай.

2. Багаа бүрдүүлэх

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 2)

Мэдээж мэргэжлийн хүн хөлсөлж хуримаа хамтдаа төлөвлөх нь илүү амар байж болох ч хамгийн найдвартай, таны хуримд сэтгэлээсээ тусалж чадахаар гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтран ажиллахад болохгүй зүйл үгүй. Ганцаараа бүхнийг амжуулна гэдэг бараг л боломжгүй.

3. Байршил болоод өдөр сонгох

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 3)

Хурим болох өдөр болон газрыг хамгийн багадаа 10 сарын өмнө тодорхойлохыг зөвлөж байна. Байршлын хувьд ямар ч газар бай эрт захиалга өгч зөвшөөрөл авах шаардлагатай ба бага насны мөрөөдөл, дурсамж дүүрэн газар, ой модон дунд, голын эрэг дээр гээд ямар нэгэн зүйлд баригдалгүйгээр сонголтоо хийгээрэй.

4. Урилга

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 4)

Гурван сарын өмнөөс урилгаа тараахыг зөвлөж байна. Ингэснээр урилга авсан хүмүүс эрт ажлаа зохицуулах, хуримд бэлдэх хангалттай цаг хугацаа байхаас гадна ирэх боломжгүй хүмүүс ч эрт хариугаа хэлж чадна. Урилга бол хуримын төсөөллийг бий болгодог томоохон зүйл учраас мөн л эртнээс загвар дээр нь ажиллаж эхлээрэй.

5. Гэрэл зурагчин, үсний стилист, мейкап артист, хөтлөгч, хамтлаг дуучид

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 5)

Та эдгээр хүмүүстэй ярилцаж, шийдэх асуудал маш их гарах учраас хагас жилийн өмнөөс сонголтоо хийгээд, цагаа тохироод явж байх хэрэгтэй. Хэт оройтчихвол хүссэн хүмүүстэйгээ хамтарч ажиллаж чадахгүй байх эрсдэлтэй.

6. Даашинз, хослол, бөгж

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 6)

Хуримын хамгийн хэцүү, хамгийн том сонголтууд. Брэнд болон үнэ дээр анхаарал хандуулахаас илүүтэйгээр утга учир, бэлгэдлийг бодсон сонголт хийгээрэй.

7. Ширээ засалт, хуримын бялуу

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 7)

Хуримын танхимын тохижилт хосуудыг олон талаар илэрхийлж байдаг. Ширээгээ хэрхэн засах, хаана юу байршуулах, цэцэг хаана тавих гэх мэт зүйлсийг гурван сарын өмнөөс төлөвлөөд, дор хаяж нэг сарын өмнө тохижилтын санааг бүрэн гаргасан байх хэрэгтэй.

8. Онцгой зүйл бэлдэх

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 8)

Хамтрагчдаа эсвэл гэр бүлдээ зориулсан ямар нэгэн гэнэтийн бэлэг бэлдвэл тухайн өдрийг илүү сонирхолтой болгож чадна.

9. Хуримын бүжиг

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 9)

Аавтайгаа эсвэл нөхөртэйгөө хийх хуримын бүжиг бол хамгийн сэтгэл догдлуулсан мөчүүдийн нэг.

10. Санхүүгийн асуудлыг цэгцлэх

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 10)

Хуримын бэлтгэлийн үед санхүүтэй холбоотой маш их асуудал гардаг. Харин тэр асуудлуудыг хурим болохоос долоо хоногийн өмнө бүгдийг нь цэгцэлсэн байхыг зөвлөж байна. Ингэснээр сүүлийн долоо хоногт та өөртөө цаг зарцуулахаас гадна илүү нарийн ширийн зүйлс амжуулах боломжтой болно.

11. Хоол

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 11)

Боломжтой бол ирэх зочдын харшилдаг хүнс, цагаан хоолтон эсэхийг асууж хоолоо бэлтгэвэл ирсэн хүн бүр сэтгэл ханамжтай буцах нь гарцаагүй.

12. Бал сараа төлөвлөх

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 12)

Та хоёр үнэхээр галзуу бал сар хүсэж байгаа бол хуримаа төлөвлөж эхлэх үеэсээ л бал сараа давхар төлөвлөөрэй. Далайн эрэг дээр амрах, Африкийн зэрлэг онгон байгалиар зугаалах, дэлхийн хамгийн хүйтэн цэг Антарктидыг зорих, эсвэл тансаг усан онгоцоор Европ тивийг тойрсон ч болно.

13. Цэцэг

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 13)

Цэцэггүйгээр хуримыг төсөөлшгүй. Сүйт бүсгүйн цэцэг болоод тохижилтод ашиглагдах цэцэгсийн өнгө чухал үүргийг гүйцэтгэдэг.

14. Зочдыг хуваарилах

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 14)

Хоёроос гурван долоо хоногийн өмнө ирэх зочдын тоог эцсийн байдлаар бэлэн болгож, ширээ хуваарилах ажлыг хийгээрэй.

15. Хуримын өдрийн төлөвлөгөө

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 15)

Яг хуримын өдрөөр хэдэн цагт юу болох, яах ёстойг нарийн бичээд өөрийн хамгийн сайн туслахдаа өгөөрэй.

16. Яаралтай тусламжийн хайрцаг

Олон хүн цугларсан газар эрүүл мэндийн яаралтай тусламжийн хайрцгийг заавал байршуулаарай.

17. Унтаж амрах

Хуримын төлөвлөгөө гаргахад тань тусалъя (фото 16)

Хуримын бэлтгэлийн сүүлийн долоо хоногийг өөрийн гоо сайхандаа зарцуулж өнгөрүүлээрэй. Мөн хуримын өдөр маш их ачаалалтай байж, ядрах учраас өмнөх орой нь сайн унтаж амрахыг зөвлөж байна.

За ингээд сүүлийн хэдэн сарын хүч хөдөлмөрөө зарцуулсан, амьдралын тань хамгийн нандин хуримын ёслолын өдөр тань болох гэж байна. Хайртай хүмүүсийнхээ өмнө бие биедээ амласан амлалтдаа үнэнч байж, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)