“Squid Game” Америкийн кино шүүмжлэгчдийн наадмаас хоёр шагнал хүртжээ

БНСУ-ын “Squid Game” цуврал Холливудын кино шүүмжлэгчдийн холбооны /HCA/ шагнал гардуулах наадмаас хоёр шагнал хүртжээ.

Тодруулбал, “Squid Game” цуврал “Шилдэг гадаадын цуврал”-аар шалгарснаас гадна гол дүрийн жүжигчин Ли Жон Жэ “Стриминг цувралын шилдэг эрэгтэй жүжигчин” шагналын эзэн болжээ.

“Шилдэг гадаадын цуврал” шагналын төлөө мөн БНСУ-ын “Pachinko”,  Мексикийн “Acapulco”, Францын “Lupin”, Испанийн “Money Heist”, Америк-Мексикийн “Narcos: Mexico” кинонууд өрсөлдсөн байна.

“Squid Game” цувралын найруулагч Хван Дон Хюк шагнал хүртсэнийхээ дараа дүрс дамжуулан үг хэлэх үеэрээ туйлын баяртай байгаагаа илэрхийлээд, цувралын хоёрдугаар бүлэг дээр ажиллаж байгаагаа дуулгажээ.

Мөн энэхүү цуврал нь гадаад хэлээрх цуврал кинонд учирдаг хязгаарыг даван туулж, олон түүхэн амжилтыг бүтээсэн гэдэгт итгэдэг хэмээн хэлээд, миний бие хоёрдугаар бүлгийг улам сайжруулж, дэлхий даяарх шүтэн бишрэгчид болон шүүмжлэгчидтэй хуваалцана гэж найдаж байна гэжээ.

Энэхүү ёслол нь есдүгээр сарын 12-нд болох “Primetime Emmy Awards” наадмаас нэг сар орчмын өмнө болж байгаа бөгөөд “Squid Game” тус наадмын 14 шагналд нэр дэвшиж байна.

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Yonhap/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)