Үндэсний спортын VII их наадам зохион байгуулагдав

Б.Энхжин

Үндэсний спортын VII их наадам  энэ сарын 10-нд  Хүй долоо худагт эхэлсэн. Энэхүү  наадам дөрвөн жилд нэг удаа болдгоороо онцлогтой бөгөөд энэ жил нийт 13 төрлөөр зохиогдож байна.

Үндсэн найман төрлийн спортоос гадна шинээр үзүүлэх тоглолтод морьт сурын харваа, морин дээрх барилдаан, морин өртөө уралдаан, жороо морины уралдаанууд нэмэгджээ. Тухайлбал, сур харваа, шагайн харваа, жороо морь, үндэсний бөх, морьт харвааны төрөлд тамирчид хүч үзэж байна. Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн нийт 1700 орчим тамирчин оролцож байгаа юм. 

Баяр наадмын нээлтийн ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, ЗГХЭГ-ын референт Г.Оюунтунгалаг, Монголын үндэсний спортын хорооны ерөнхийлөгч Ц.Магалжав, тод манлай уяач Дуламсүрэн нарын хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирэв. Мөн нээлтийн үеэр спортын бамбарыг Улсын аварга О.Хангай, Улсын мэргэн Ц.Дуламсүрэн нар бадраав.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)