Компьютерээр бүтээгдсэн ВИРТУАЛ мэт харагддаг АЙДОЛ-ыг нэрлэлээ

Зарим айдолууд өхөөрдөм, царайлаг дүр төрхөөрөө алдартай байдаг бол зарим нь тачаангуй сэтгэл татам байдлаараа шүтэн бишрэгчдээ татдаг. Бид дижитал ертөнц, технологитой хөл нийлүүлсэнтэй адил К-поп ертөнцөд ч CG-idols гэх шинэ нэр томъёо гарчээ. Тэд өө сэвгүй төгс, яг л  компьютерээр бүтээгдсэн виртуал мэт харагддаг тул ингэж нэрлэжээ. Солонгосчуудын энэ ангилалд багтдаг гэж үздэг 8 айдолыг танилцуулъя.

1. Karina (aespa)

Тэр өө сэвгүй дүр төрхөөрөө дебютээ хийсэн цагаасаа л шуугиулсан. Түүний том нүд, төгс хэлбэрийн царай нь AI буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн мэт гоо үзэсгэлэнтэй харагдуулж байна.

2. Cha Eunwoo (ASTRO)

Царайны төгс харьцаа, өв тэгш бие галбир. Түүнтэй маргах хүн байхгүй биз.

3. Taeyong (NCT)

Түүний ширүүн харц гайхалтай зохих нүд, хурц эрүү, гүүр мэт өндөр хамар төгс зохицжээ.

4. Taehyun (TXT)

Сэвгүй арьс, бөөрөнхий том нүд нь түүнийг яг л анимийн дүр шиг харагдуулдаг.

5. V (BTS)

Баримал мэт царайны бүтэц.

6. Nagyung (Fromis_9)

Түүний өөр ертөнцийнх мэт онцгой төрх "Shadow Beauty" вэб драмад виртуал influencer-ийн дүрд тоглоход нөлөөсөн байна.

7. Lisa (BLACKPINK)

Түүний том нүд, жижигхэн царай, чёлк нь яг л хүүхэлдэй шиг харагдуулдаг биш гэж үү?

8. Sullyoon (NMIXX)

Тэр өвөрмөц дүр төрхөөрөө дебютээ хийсэн цагаасаа л viral болсон шүү дээ.

Бурхан заримдаа үнэхээр шударга бус байх юм даа. Тийм ээ?

Эх сурвалж: Koreaboo

Э. Ариунсанаа

Сэтгэгдэл:
Таны IP: (44.210.77.106)