Таван настай хүү хөршүүдээ айлгажээ

Аймшгийн киноны дүр болох алуурчин хүүхэлдэй Чакигийн хувцастай таван настай хүүхэд Алабамагийн хөрш зэргэлдээх оршин суугчдаа айлгажээ.

Алабама мужийн Альбертвилл хотод амьдардаг оршин суугч Уолден машиндаа сууж байхдаа тэртээ 1988 онд олны сэтгэлд шингэсэн аймшгийн киноны дүр алуурчин хүүхэлдэй Чакиг бодитоор харах шиг болж маш их айжээ. “Энэ хүүхдийн эцэг эх нь хүүгээ гэрт нь оруулна уу. Зүрх минь золтой л зогсчихсонгүй” хэмээн өөрийн цахим хуудаст бичиж зургийг нь хуваалцсан нь маш олон хүнд хүрчээ.

Тэрбээр өөрийгөө хий юм харж байна хэмээн бодсон гэнэ. "Түүн рүү ойртоход жинхэнэ гэдгийг нь мэдсэн. Машинд байсан хүмүүс бүгд айсандаа хашхирцгаасан” гэжээ. Түүний цахим орчинд бичсэн бичвэр маш олон хүнд хүрсэн байна.

Уолден "Хүүхдийн ээж эцэст нь бидний бичвэрийн доор сэтгэгдэл бичсэн бөгөөд зураг хараад хүүгээ таньсан” гэжээ.

Чакигийн хувцастай хүүгийн талаарх сэдэв олон хүнийг хөгжөөж байсан ч бүгд тийм ч эелдэг байгаагүй гэв. Зарим нь жаахан хүүхэд зам хөндлөн ганцаараа гарч байхад нь очоод тусалж болсонгүй юу, ээж аавд нь мэдэгдэж болох байсан” гэхчлэн буруушаажээ.

Уолден хэлэхдээ “Мөн хүмүүсийг айлгаад ч хамаагүй хүүхдээ зугаацуулахыг зөвшөөрсөн олон хүн сэтгэгдэл бичсэнийг харах үнэхээр харамсалтай байна. Хөгшин настай, зүрх муутай, жирэмсэн хүмүүст айсандаа муу зүйл тохиолдож болно шүү дээ" гэжээ.

Сонирхуулахад тэртээ 1988 онд хамгийн анхны анги “Хүүхдийн тоглоом” нэртэйгээр гарч байсан киноны дүрийг Чаки гэдэг ба түүнээс хойш олон ангит кино болж үзэгчдэд хүрч байв.

Эх сурвалж: Today

Э. Ариунсанаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)