Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч

Хөгжмийн фестивалийн загвар бие даасан соёл болтлоо хөгжиж байна. Дуурь, балет, жүжиг үзэхээр театрыг зүглэх хүмүүс аль болох үдшийн, сонгодог төрх бүрдүүлдэг шиг хөгжмийн наадамд ч гэсэн тодорхой байдлаар хувцасладаг. Тодорхой байдлаар гэдэг нь аливаа загварын урсгал, дресс-кодонд баригдана гэсэн үг биш, харин ч эсрэгээрээ тухайн уур амьсгал эрх чөлөөтэй, өөрийгөө илэрхийлсэн, бүтээлч хувцаслалтаар тодорхойлогддог билээ. Залуучууд давамгайлсан наадмын талбайд орчин үед дэлгэрч буй загварын чиг хандлагаас эхлэн хүмүүс ямар хамтлаг, дуучныг дурлан сонсдогийг нь хүртэл харж болно.Тухайлбал, зарим нэг нь яг л энэ улиралд тренд болж буй сүлжмэл, эсвэл нэвт гэрэлтдэг даашинз өмсөж өнгөлөг, хуванцар аксесуараар гоёсон байх бол өөр нэг нь хайртай хамтлагийнхаа limited edition футболкагаар төрхөө бүрдүүлсэн байдаг. Тэгвэл та энэ жилийн Playtime хөгжмийн фестивальд юу өмсөж очихоо хараахан тодорхойлоогүй, нэг л болж өгөхгүй байгаа бол бидний өгөх зөвлөгөөг анхааралдаа аваарай.


ЯАЖ ХУВЦАСЛАХ ВЭ?


Энэхүү нийтлэлийн гарчгийг хараад орж ирсэн та Playtime наадамдаа сэтгэл гарган бэлдэхээр шийдэн, загварлаг хувцаслахад туслах тодорхой чиглэл, санаа хайж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс бид яг одоо хөгжмийн фестивалийн өнгө аясыг тодорхойлж буй загварын эрин үе, урсгал, чиг хандлагуудыг нэг дор цуглууллаа. Бидний хүргэж буй энэхүү мэдээллээс алийг нь хэрэгжүүлж, юуг хооронд нь загварчлах сонголт таны мэдэлд байх болно. Хамгийн гол нь хөндлөнгийн хүмүүс юу гэх хамаагүй, тө өөрөө гадаад төрхдөө дуртай байхад л хангалттай гэдгийг санаарай.

Микро юбка

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 1)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 2)

Доор суудалтай өмд

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 3)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 4)

Богино топ

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 5)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 6)

Комбат гутал

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 7)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 8)

Судалтай цамц

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 9)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 10)

Шоотой юбка

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 11)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 12)

Бүхэлдээ савхи

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 13)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 14)

График зураг

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 15)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 16)

Жийнсэн төрх

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 17)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 18)

1970-аад он

Bell-bottom буюу трапец өмд

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 19)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 20)

Сүлжмэл

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 21)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 22)


ДЕТАЛЬ ДЭЭР АНХААР


Этгээд хэлбэртэй, өнгөлөг гоёл чимэглэлүүд энэ жилийн хөгжмийн фестивалиуд дээр давамгайлсаар байна. Ингэхдээ залуучууд хуучин ээмэг, зүүлт, эсвэл бугуйвчаа өөрийн гараар шинэчлэн бүтээх байгальд ээлтэй сонголтыг илүүд үзэж байгаа юм. Түүнчлэн дан ганц өдөр тутамд түгээмэл хэрэглэдэг эдгээр аксесуаруудаар хязгаарлагдахгүй тохой хүрсэн урт бээлий, шагайн зүүлт, биеийн саа, шигтгээ зэргийг ашиглаж төрхөө илүү баяжуулж байгааг анхаараарай.

Гинжин аксесуар

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 23)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 24)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 25)

Нарны шил

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 26)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 27)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 28)

Гидр

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 29)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 30)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 31)

Үсний хавчаар

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 32)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 33)

Playtime 2022: Загварлаг хувцаслах хөтөч (фото 34)


ГЭРИЙН НӨХЦӨЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ ХЯЛБАР АРГУУД


Аксесуар

Хувцас


ТАВ ТУХ = СЭТГЭЛ ХАНАМЖ

Эцэст нь өндөр сэтгэл ханамжтай байхын тулд тав тухаа тооцож хувцаслахыг зөвлөе. Монгол шилтгээний талбайд нэг тайзнаас нөгөө рүү, асрууд дамжин явахдаа хөлдөө эвтэйхэн, шороон зам дээр явахад төвөггүй гутал сонгох нь чухал. Түүнчлэн нар шингэх үед сэрүү ордог тул зузаан цамц, хүрмээ битгий мартаарай. Үүнээс гадна гэнэтийн үйл явдалд бэлэн байх үүднээс шүхэр, шархны наалт, power bank, гар ариутгагч зэргийг цүнхэлчихсэн байхад илүүдэхгүй.

Эх сурвалж: buro247.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (44.201.99.222)