Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг усанд тавьжээ

БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчний гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг усанд тавих ёслол баасан гарагт Шанхай хотод боллоо.

Хятадын зүүн нутгийн "Фүжянь" мужийн нэрээр нэрлэсэн уг нисэх онгоц тээвэрлэгч хуурай газрын зогсоолыг орхин ойролцоох хөлөг онгоцны зогсоол руу хөдөлжээ.

“Фүжянь” нь төрөл бүрийн нисэх онгоцыг хөөргөх цахилгаан соронзон катапультаар тоноглогдсон Хятадын анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц юм. Хятадын талын мэдээлж буйгаар, уг хөлөг онгоц 80 мянган тоннын усан түрцтэй байна. 

Одоо нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг хоёроос зургаан сар хүртэлх хугацаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглох ёстой. Үүний дараа хөлөг онгоцыг боомтод туршиж, далайд туршилтаар гаргах бөгөөд эдгээр туршилт инженерүүд цахилгаан соронзон катапультыг туршиж эхлэхээс өмнө зургаан сар үргэлжилж магадгүй байна.

Эх сурвалж: ШАНХАЙ. /Associated Press/

Сэтгэгдэл:
Таны IP: (44.200.137.63)