Исламабад-Чэнду чиглэлд ирэх сарын 6-наас нислэг үйлдэнэ

Пакистаны "Pakistan International Airlines" агаарын тээврийн компани ирэх долоодугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Исламабад-Чэнду хотын хооронд долоо хоног бүр нислэг үйлдэхээр болжээ.

БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газраас Исламабад-Сиань чиглэлээс гадна Исламабад-Чэнду чиглэлд нислэг үйлдэх албан ёсны зөвшөөрлийг олгосон гэж пүрэв гарагт мэдэгдсэн байна. 

Пакистаны Гадаад хэргийн сайд Билавал Бхутто Зардари, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар өнгөрсөн сард Гуанжоу хотод уулзах үеэрээ хоёр улсын хооронд шууд нислэгийг сэргээхээр шийдвэрлэж, цар тахлын нөхцөл байдлыг харгалзан нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар санал нэгдсэн юм. 

Эх сурвалж: БЭЭЖИН. /APP/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.119.61)